Sunday, March 16, 2014

Mongolia Must Raise Debt to Halt Currency Outflow, Moody’s Says

Mongolia’s foreign currency reserves, down 40 percent in the last year, are on pace to run out by the end of 2014 unless the country can sell more debt, according to Moody’s Investors Service.
Should reserves expire Mongolia “would issue another bond and that would buffer reserves for an extent,” Anushka Shah, Moody’s lead analyst on the Central Asian nation, said by phone yesterday.
Currency reserves have dwindled amid falling prices for copper and coal, Mongolia’s main exports. Foreign investment has also fared poorly, falling by half last year during a protracted dispute with Rio Tinto Plc (RIO), which operates the Oyu Tolgoi copper and gold mine, Mongolia’s biggest mining project.
Foreign currency reserves at the end of January were $2.44 billion, according to the Bank of Mongolia website.
Mongolia has raised about $2.3 billion in sovereign debt since March 2012, including a $600 million bond issued by the Development Bank of Mongolia, a 30 billion yen ($296 million) Samurai bond and a $1.5 billion Chinggis bond.
Moody’s, which has a B1 rating on Mongolia with a stable outlook, sees the country’s expansionary economy as a risk.
“If you look at monetary policy it has been very expansionary over the past year,” said Shah. “The central bank has been running a number of programs that have injected a large amount of liquidity into the system.”

‘Export Growth’

Programs to stabilize prices, finance mortgages and boost construction injected 3.4 trillion tugrik ($1.9 billion) into the economy over the past year, according to Moody’s.
However, issuing debt to tide over the deceleration in FDI and exports is not sustainable in the long term, said Shah.
“It would be more favorable from a credit perspective if they can shore up FDI with improved export growth, which should happen once Oyu Tolgoi comes onstream,” said Shah, referring to the halted work on the mine’s underground expansion.
“But in the meantime it seems like they will tide things over by raising more debt.”
Any bond sale is expected to be dollar denominated, said Shah. That would happen amid a declining tugrik, which has seen a year-on-year depreciation of 26 percent against the dollar.
To contact the reporter on this story: Michael Kohn in Ulaanbaatar atmkohn5@bloomberg.net
To contact the editors responsible for this story: John Liu atjliu42@bloomberg.net James Callan, John Lear

Sunday, January 19, 2014

http://mongolnews.mn/w/6445 


Монголын “БИТЛЗ” 20 жилийн дараа

2010-06-18 15:04:51







“Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд”, “Зүрхний үг”, “Алтан хавчаар” энэ бол өдгөөг хүртэл бидний сэтгэлд уяатай эгшиглэдэг мөнхийн хит дуунууд. Дал, наяад оны залуусын хөл нийлүүлэн бүжиж, хоолой нийлүүлэн дуулдаг байсан эдгээр дууг “Инээмсэглэл” хамтлаг анх амилуулж байсан. Дуулсан дуу бүр нь олны таашаалд нийцэж, 30 гаруй жил шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд хоногшсон гээд бодоход Монголын эстрад урлагийн нэгэн домог, салшгүй түүх нь энэ хамтлаг билээ. 20 гаруй жил уран бүтээлээ завсарласан “Инээмсэглэл”- ийнхэн саяхан анхны цомог, клипээ гаргасан. Хэзээний танил намуун хоолой, хөнгөн хэмнэлтэй эргэн учруулж, зарим хүний залуу нас, дурсамжийг сэдрээн санаа алдуулсан байх. Тун удахгүй буюу ирэх амралтын өдрүүдэд хамтлагийнхан “Инээмсэглэл 331/3” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийх гэж байна. Тэд хэзээнээсээ уран бүтээлийн төлөө “шатаж” явснаас биш, тооны хойноос хөөцөлдөж байгаагүй. Тиймээс том тоглолтын танхим, олон үзэгч, арвин орлого хүсээгүй. Харин үзэгчидтэйгээ халуун дотно харилцаа бий болгож, амьд мэдрэмж төрүүлэн, хөгжмийн “халуун” аялгууг хүргэхийг зорьсон аж. “Инээмсэглэл” хамтлагийн зарим гишүүн өдийг хүртэл урлагтаа үнэнч хүчин зүтгэж яваа. Харин урлагаасаа удаан хугацаанд хөндийрөөд байсан гишүүд “хуучны эд” шиг чанар зааж, гурван сарын бэлтгэл хийгээд л формондоо орчихсон явна билээ. Тоглолтынх нь өмнө тэдэнтэй товчхон хөөрөлдлөө.

АЛБАН ЁСНЫ БУС ДАРГА ЧУЛУУНЫ ГАНБОЛД
“Инээмсэглэл” хамтлагийн албан ёсны ахлагч нь бөмбөрчин Тогоогийн Энхболд. Хамтлагийнхан нь түүнийг Энхүүш гэж дууддаг. Тэрбээр Эрхүүд ажилладаг учраас энэ удаагийн тоглолтод ирж амжаагүй. Харин түүнийг Ч.Ганболд орлож байгаа. “Инээмсэглэл”-ийн гоцлол дуучдын нэг Ганбаа ах угаасаа 30 жилийн өмнө ч гэсэн хөтөлбөр боловсруулах, дуу сонгох, найруулах ажилд ханцуй шамлан орж, хамтлагийнхнаа командалдаг байсан орлогч дарга. Тэрбээр “Төгөлдөр” сангийн тэргүүн, хатагтай Х.Отгонтуяаг “хатгагч” хэмээн онцлон ярилаа. Учир нь өөр өөрийн гэсэн ажлаа хийгээд нам гүмхэн байсан тэднийг энэ хатагтай шавдуулж бас “хатгаж”, ганц ч цомоггүй, клипгүйг нь сануулж, ивээн тэтгэх санал тавьснаар тоглолт хийх хүртлээ ажил өрнөөд байгаа аж.
-“Инээмсэглэл” хамтлаг анх хэрхэн байгуулагдсан бэ? 
-Нарийн тоолбол манай хамтлаг 30 биш 40 жилийн түүхтэй. Балчинжавын Долгион, Намсрайн Ганхуяг бид гурав 1970 онд тухайн үеийн Зөвлөлтийн нэгдүгээр сургууль буюу одоогийнхоор орос гуравдугаар сургуульд сурдаг байхдаа анхны хамтлагаа байгуулж байлаа. “Инээмсэглэл”-ийн гарал үүсэл тэндээс эхтэй. Сургууль төгсөөд бүгд ЗХУ-д суралцахаар явж, тэнд “Улыбка” нэртэйгээр тоглодог байсан. Энэ бол Н.Ганхуягийн маань өгсөн нэр. 1978 оноос орчуулж “Инээмсэглэл” хамтлагаа байгуулсан. Тухайн үед “Баянмонгол”, “Соёл эрдэнэ” гэж хоёр хамтлаг л байлаа. Залуу хүмүүс учраас өөрсдийн хүссэн хөгжмөө сонсож дуугаргах эрмэлзлээр нэгдсэн юм. Манай улсын хилийн цаана ямар хөгжим эгшиглэж, залуус юуг сонирхож байна гэдгийг харуулах нь бидний зорилго байлаа. 
-Олон жилийн дараа эргэн нэгдэж уран бүтээлээ сэргээлээ. Энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ? 
-Маш завгүй, ажилтай хэрнээ гэнэтхэн гарч ирээд дуулах болсон маань нэг л хүнтэй холбоотой. Х.Отгонтуяаг анх санал тавихад би цааргалсан. Өмнө нь тайзан дээр дуулж байсан ч урлагаас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн учраас эргэлзэж байлаа. Б.Долгион, Н.Ганхуяг, Г.Пүрэвдорж гээд нөхөд маань одоо ч уран бүтээлээ хийж байгаа нь эргэлзээгээ хурдан арилгахад тусалсан. Олон жилийн дараа дуулахад их сонин мэдрэмж төрдөг юм байна. Залуу хүний нүдээр ертөнцийг харж дуулж байсан бол түүнээс хойш нэлээд оймс элээчихжээ. Энэ удаагийн цомогт бичүүлсэн дуунууд бид нарын олон жилийн өмнө дуулж байснаас арай өөр. Юм алдаагүй харин нэмсэн байх гэж дүгнэж байгаа.
 -Танай хамтлаг урын сандаа хэчнээн дуутай вэ? 
-Анхны цомог маань 20 дуутай. Радиод бичүүлсэн 60 гаруй дуу байдаг юм байна. Бичүүлээгүйг нь нэмбэл 100 гарах байх. Гэхдээ энэ бол миний хамтлагтаа байсан 1985 он хүртэлх л дуунууд. Манайхан наяад оны сүүлч хүртэл тоглож байсан шүү дээ. 
-“Инээмсэглэл”-ээр овоглодог уран бүтээлч олон уу? 
-Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, П.Батчимэг, Б.Долгион, Б.Бадрууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй. Түүнээс хойш нэмэгдэж орсон хүмүүс бий. Нэгэн үе хөгжмийн зохиолч Балхжав ч гэсэн манай хамтлагт байсан. Харамсалтай нь Б.Бадрууган маань бидэнтэйгээ байхгүй байна. Түүний уран бүтээл болоод урлагийн төлөө зүтгэсэн ажил үйлсийг нь үргэлжлүүлж яваа хүү Б.Наранзун нь манай тоглолтод оролцож аавынхаа хоёр дууг дуулах юм.

Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэдэх “Инээмсэглэл” хамтлагийн бүх гишүүн нь дуулчихдаг бас хөгжимддөг авьяастай. Тухайн үед өөрийн гэсэн дуугаа дуулна гэдэг нь том хувьсгал байсан гэлтэй. Анх Р.Энхбазарын хэд хэдэн дууг дуулж байгаад удалгүй Д.Цогдэлгэр “Зүрхний үг”, Б.Долгион “Хослон дуулъя”, “Урин хавар ирлээ” Ч.Ганболд “Дуучин гитар”, Г.Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш” зэрэг дуугаа зохиож урын сангаа баяжуулах болжээ. Түүний зэрэгцээ улсын байгууллагад хариуцлагатай ажил алба хашдаг тэдний бэлтгэл, ажил тарсны дараа эхэлж, үүрийн гэгээтэй уралдан өндөрлөдөг байсан гэдэг. Гэртээ харьж цай ууж, хувцсаа сольчихоод ажилдаа явдаг, нойргүй өнгөрүүлсэн шөнүүд “Инээмсэглэл”-ийн түүхийн нэг хэсэг нь. Хөгжимд хайртай, мэдрэмжтэй залуус зөв үедээ бие биенээ олсноор Монголын эстрад урлагийн түүхийг олон алхмаар урагшлуулах гавьяатай хамтлаг байгуулсан нь бахархмаар. Хаалттайд тооцогдож байсан барууны хөгжмийн хөг аялгууг “Битлз” хамтлагийн дуугаар дамжуулан монгол залууст хүргэж, хамгийн анх англи хэлээр дуулсан гээд тэдэнд талархмаар үйлс олон бий. 

“ИНЭЭМСЭГЛЭЛ”-ИЙН ОЛОН ТАЛСТЫГ ЦУГЛУУЛАГЧ БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОН
Хөгжмийн зохиолч Б.Долгион “Инээмсэглэл” хамтлагт зүтгэж явах үедээ “Новости Монголии” сонины ажилтан байсан. Тэрбээр аавынхаа шүлгэнд аялгуу хийж “Урин хавар ирлээ” дуугаа зохиосон учраас илүү хайртай гэсэн. Б.Долгион урлагт элэгтэй, сайхан дуулдаг, сайн хөгжимддөг залуус хаана байгааг чих тавин сонсож байгаад хамтлагтаа “урвуулчихдаг” байж. Өөрөө гоцлон дуулахгүй ч хоолой хийхдээ гарамгай. Б.Долгионы дууг дуулаагүй рок, попын алдартай дуучин, хамтлаг үгүй биз. Урлагийн тайзнаа дуулж буй олон уран бүтээлчийн “хоол”-ыг бэлтгэсэн буянтан хэмээн түүнийг онцолмоор.
-“Инээмсэглэл” хамтлаг ямар төрлөөр уран бүтээлээ хийдэг байсан юм бэ. Зарим хүн Монголын “Битлз”, нөгөө хэсэг нь “Вee gees” гэж тодорхойлдог. 
-Бид хөгжмийн боловсролынхоо хувьд “Битлз” маягийн хэлбэрээр тоглож байсан. Гэсэн ч сонгодгийг ч, уртын дууг ч сонсох дуртай. Хөгжмийн ертөнцийн аль сайхан бүхнийг дээдэлдэг залуус үзэл санаагаа дуугаар илэрхийлж байсан гэж хэлж болно. Олон хоолойгоор дуулдаг. Дууны шүлгэнд их анхаардаг байлаа. Хоёр эринг дамжсан хамтлагийн хувьд тухайн цагийнхаа онцлогт таарсан дуу шүлгийг дээдэлдэг байсан. Тийм учраас зарим дуу маань өдий болтол дуулагдаж байна. Уран бүтээл олон жил насалж байгаа нь бахархмаар санагддаг. Манай хамтлаг поп хэлбэрээр дуулдаг.

-Таны зохиосон хэчнээн дууг “Инээмсэглэл” дуулдаг вэ? 
-Цомогт оруулж, тоглолтод дуулах гээд шилдэг дуунуудаа түүвэрлэхэд Р.Энхбазар, Д.Цогдэлгэрийн дуунууд голлож байсан. Хамтлагийн уран бүтээлийн 20 хувь нь миний дуунууд байдаг юм билээ.


ГАЛТ ТЭРЭГНИЙ ХЭМНЭЛД “БИД ЦАС ОРОХОД ДУРТАЙ” ДУУ МЭНДЭЛЖЭЭ
Б.Долгионы урилгаар хамтлагтаа ирсэн аргил гитарчин П.Батчимэг өдгөө “Сансар” кабелийн телевизийн охин компани “Эс ти эйч”- д орчуулагч редактороор ажилладаг. Тэрбээр 20 гаруй жил хөгжим тоглоогүй учраас бэлтгэлээ шаргуу хийхээр “New star” дээр өдрийг өнгөрүүлж буй.
 -“Инээмсэглэл” хамтлагт орохоосоо өмнө хөгжим тоглодог байв уу?
 -Их сургуулийнхаа хамтлагт тоглодог байхад энэ саналыг надад тавьсан. “Инээмсэглэл” хамтлагийг сонсдог, дуугаралт сайтай хамтлаг гэж дүгнэдэг байсан учраас саналыг талархан хүлээн авч 1978 онд нэгдсэн. Хүнс нийтийн хоолны инженер технологич мэргэжилтэй, сайн дурын уран сайханч байсан ч энэ мэргэжлээр ажиллаагүй. 1981 он хүртэл хамтлагтаа тоглоод Худалдаа бэлтгэлийн яаманд гадаад харилцааны ажил хийж байсан учраас ажлын нөхцөл байдлаас шалтгаалан нөхдөөсөө уучлалт гуйгаад хамтлагаа орхиж байлаа. 
-Олон жилийн дараа гитараа барилаа. Сэтгэгдэл ямар байна? 
-Олон жилийн дараа тоглоход эвгүй байсан. Одоо бага багаар дасаж байна. Цомгийн бичлэг хийхэд дуучид гол үүрэгтэй байсан. Ч.Ганболд, Н.Ганхуяг, Я.Оюундэлгэр маань гоцолж бид хоолой хийдэг. 
-Хамтлагтаа зориулан дуу зохиож байв уу?
 -Худалдаа бэлтгэлийн яаманд байхдаа Сэлэнгэ аймаг руу ажлаар явах зууртаа галт тэргэнд “Бид цас ороход дуртай” дуугаа зохиосон. Буцаж ирээд найзууддаа санал болготол “Шинэ жил болж байгаа болохоор яг тохирно” гээд дуулсан. Уг нь гурван бадагтай дуу. Тухайн үед үзэл сурталд нийцэхгүй гээд гуравдугаар бадгийг нь дуулдаггүй байсан юм. Одоо л бүрэн эхээр нь дуулж байна.


ХАМТЛАГИЙН МЭРГЭЖИЛТЭН
Пүүжээ ахыг ЗХУ-д консерватор төгсөөд ирэх үед “Инээмсэглэл”-ийнхэн ид дуулж байсан гэдэг. Хөгжмийн зохиолч мэргэжилтэй хүний хувьд тэднийг аялгуу сайтай дуулдаг юм байна хэмээн үнэлж байсан аж. Гэтэл 1980 онд Б.Долгион ах даралтат хөгжимчнөөр хамтлагтаа орохыг урьж, удалгүй Москвад хамтлагтайгаа Залуучуудын их наадам оролцож байснаа тэр дурсан ярих дуртай. 
-Та “Улаанбаатарын үдэш” дуугаа хэдэн онд зохиосон бэ? 
-Миний уран бүтээлийн эхэн үе “Инээмсэглэл” хамтлагтай салшгүй холбоотой. Анхны дуу маань “Улаанбаатарын үдэш”. П.Сандуйжав гуайн шүлэг шүү дээ. 
-Та хэр зэрэг дуулдаг вэ? 
-Дуулахгүй. 500 граммын дараа бол магадгүй. /инээв/ 
-30 жилийн дараа анхны цомгоо гаргалаа. Сэтгэгдэл ямар байна вэ? 
-Анхны цомог, клипээ 30 жилийн дараа гаргалаа. Магадгүй дахиад 30 жилийн дараа хоёр дахиа гаргах ч юм бил үү. Клип гэж байгаагүй учраас телевизийн нэвтрүүлгийн бичлэгт их ордог байлаа. Залуу насаа эргэн дурсаж, нэгэн үдэш цэнгээрэй гэж тухайн үед “Инээмсэглэл”-ийг шимтэн сонсдог байсан бүх хүмүүсийг уримаар байна.


30 ЖИЛ ДУУРСАХ НЭРИЙГ ӨГСӨН НАМСРАЙН ГАНХУЯГ 
Ч.Ганболд, Б.Долгион нар дунд сургуульд байхдаа хамтлагтаа бөмбөрчин авахаар Н.Ганхуягийг “шалгажээ”. Бөмбөр тоглож чаддаггүй ч хамтлагт орохын тулд чадна гэж ам гарч, сурагчийн ширээ сандлаа нийлүүлэн цохиж үзүүлбэл нөгөө хоёр нь ч “тэнцлээ” гэж хэлсэн гэдэг. “Тугал” хамтлагийн гишүүн болсноор ахлах ангийнхны ордог үдэшлэгт хаалтгүй нэвтэрч, алдар нэрийн зах зухыг мэдэрч эхэлсэн хэмээн Н.Ганхуяг ах ярилаа.
 -“Улыбка” буюу “Инээмсэглэл” гэдэг нэрийг хэрхэн бодож олсон бэ?
 -Залуу насны инээд хөөр баяр баясгаланг нэрэндээ тусгасан хэрэг. Мөн тухайн үед бүгд нэг хэвийн бараан саарал өнгөтэй хувцастай баргар царайтай байдаг байсан учраас инээмсэглэл бэлэглэмээр санагдсан юм. “Улыбка” гээд хэлэхэд хүн бүрийн нүүрэнд баясгалан тодорно.

-Хамтлагийнхан ямар хэв маягаар хувцасладаг байв аа?
 - “Битлз” хамтлагийн уран бүтээл бол дуу хөгжмийг давж гарсан зүйл байлаа. Хаалттай хил хязгаарыг давж Монголд ирсэн. Тухайн үед хил гааль хатуу байсан ч пянзыг нь яаж ийгээд оруулж ирээд бие биенээсээ хувилж сонсдог байлаа. Манайхан ч гэсэн “Битлз”-ийг дуурайж доогуураа өргөн өмд өмсөж, үсээ ургуулдаг байсан. “Битлз”-ийнхэн хослолтой дуулдаг байсан шүү дээ. Бид ч бас хослолтой дуулдаг л байсан. 
-Хөдөө орон нутгаар их тоглодог байв уу?
 -Олон хамтлаг байгаагүй учраас их явдаг байлаа. Ачааны тэрэгний тэвшийг дэлгээд л дуулна. Энд тэндээс залуус цуглан машины гэрлээ тусгаж байгалийн тайзны гэрэлтүүлэг бий болгож, хөл нийлүүлж бүжиглэхээр нь тоос босож тайзны утааг орлоно. Улс орны бүтээн байгуулалттай мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байсан. “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд” зэрэг нэвтрүүлгийн дууг бид дуулж, тэр нэвтрүүлэгт нь ажил үйлсээрээ тэргүүлж буй байгууллага хамт олон оролцдог байсан.


 МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГГҮЙ БАЙСАН “ЭНЭТХЭГ” ХҮҮ 
Энэтхэгт төрж өссөн хүү эх нутагтаа ирэхдээ монгол хэл огт мэддэггүй байжээ. Түүнийг Д.Цогдэлгэр гэдэг. Хөгжим бүжгийн коллежид сурч, гурван жил ухарч төгссөнийхөө дараа “Инээмсэглэл” хамтлагт П.Батчимэгийг орлохоор иржээ. Тэрбээр ийн дурслаа.

-“Зүрхний үг” бол миний анхны дуу. Дараа нь “Орчлон дэлхий дээр би жаргалтай”, “Совин билгийн дуу”, “Уулын орой голоос ундаална” зэрэг дууг зохиосон. “Намрын инээмсэглэл” нэвтрүүлгийг хийхээр оюутнууд дээр очиж тоглодог байсан үе сайхан санагддаг. Өглөө ажилтай хэрнээ оюутнууд үүр цайтал дуулж, бүжиглэж хонодог байж билээ. Анхны дуугаа зохиогоод 280 төгрөгөөр шагнуулж гитар авч байсан. Гэхдээ энэ дууг маань уран сайхны зөвлөл “Зүрхний үг” гэж байх ёсгүй гээд “Сэтгэлийн үг” болгож нэрийг нь өөрчилсөн. Радиогийн урын санд энэ нэрээр хадгалагдаж байгаа.
-Та энэ тоглолтод ямар ямар дуугаа оруулахыг хүсэж байсан бэ? 
-Миний анхны дуу хамтлагийн маань анхны клиптэй дуу боллоо. Н.Ганхуяг, Б.Сарантуяа хоёрын хамтран дуулдаг “Чиний үгүйд” гэж дуугаа оруулахсан гэж хүсэж л байлаа. Гэхдээ дараа нь өөрийнхөө дуунуудаар нэг цомог гаргах зорилготой байгаа.


“ИНЭЭМСЭГЛЭЛ”-ИЙН “СУВД” 
Б.Бадрууган агсантай хамтран хослон дуулдгаар нь Я.Оюундэлгэр эгчийг сайн мэднэ. Хамтлагийн ах нар нь түүнийг сайхан дуулдгийг мэдээд “мэхэлж” байгаад эгнээндээ нэгтгэчихсэн гэсэн. Эрчүүдийн хамтлагт нэгэн бүсгүйн уянгалаг хоолой нэмэгдсэн нь содон зүйл байсан аж. 
-Энэ хамтлагт яаж орсон бэ? 
-Дунд сургуульд байхаасаа дуулах дуртай охин байсан. Ялангуяа англи дуу их дуулна. Хөгжим бүжгийн коллежийн нэг хамтлагт дуулах санал ирж л байлаа. Тухайн үед би “Инээмсэглэл” гэж хамтлаг байдгийг мэддэггүй байсан юм. Нэг удаа Балхаагийн ятгалгаар нэг дуу дуулсан юм. Тэгэхэд нь Д.Цогдэлгэр хамт байж байгаад хамтлагийнхандаа хэлж л дээ. Тэгээд над руу тэд хэд хэдэн удаа утасдаж Төв шуудангийн дээд давхарт байдаг Радио телевизийн хорооны байранд дуудаж уулзсан. Шинэ жилийн өмнөхөн энэ уулзалт болж, тэд хамт дуулж бичлэг хийлгэх санал тавьсан. Шууд хамтлагт орооч гэвэл зөвшөөрөхгүй гэж эмээсэн байх. Ингээд л нэгэнт хамт дуулж бичлэг хийлгэсэн учраас тоглолтод оролцсоор “Инээмсэглэл”-ийн гишүүн болчихсон.


Ж.Солонго



Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

    Thursday, October 20, 2011

    Sunday, December 04, 2005

    Monday, September 26, 2005

    6 тэрбyм $ + 30 тэрбyм more $$$....
    "Рита АНУ-д зургаан тэрбyм долларын цэвэрлэгээний зардал, дээрээс нь газрын тосны хямралыг авчрав" гэж хамгийн сvvлд АНУ-ын хэвлэлийнхэн мэдээлэв.
    Хурикэйн Рита, Катрина хоёрт их хэмжээгээр єртcєн Louisiana мужийн захирагч Kathleen Babineaux Blanco хэлэхдээ 30 тэрбyмаас илvv хэмжээний долларын тєсєв тvvний мужийг сэргээн босгоход шаардагдах болно гэв.

    Demi Moore , Ashton Kutcher хоёр гэрлэв
    Холивvvдын одууд болох 27 настай Аштон Кутчэр, 42 настай Дэми Мур хоёр хоёр жил гаруй холбоотой хамт байсны эцэст єчигдєр 9/24 ны хагас сайн єдєр АНУ-ын California мужийн Los Angeles хотод гэрлэлтээ батлуулж хуримаа хийв гэж єнєєдєр 9/25 ны бvтэн сайн єдєp, vдээс хойш АНУ -ын хэвлэл мэдээллээр цацагдаж топ мэдээнvvдийн нэг боллоо.

    "Иракын дайныг дэмжсэн цуглаан" 9/25-ны бvтэн сайн єдєр АНУ-ын нийслэл Washington хотын the National Mall-ын ємнє болов

    Энэ цуглаан нь єчигдєрхєн 9/24 ны хагас сайнд болсон, 100 000-с илvv хvмvvс цугларсан "Иракын дайны эсрэг цуглаан"-ы дараагаар болсон онцлогтой бєгєєд, санаж байснаас энэхvv Иракын дайныг дэмжсэн, Иракид байлдаж байгаа дайчин эрсийг дэмжсэн цуглаанд харьцангуй цєєн хvмvvс хvрэлцэн иржээ.
    Цуглаанд оролцогчдын нэг
    Marilyn Faatz гэдэг New Jersey мужийн иргэн, єчигдєрийн "Иракын дайны эсрэг" цуглааныг эсэргvvцэж ийн єгvvлэв "Та нар юу гэж ч эсэргvvцэж, дургvйцлээ илэрхийлж байсан, бидний охид, хєвvvд бvгд бидний эрх чєлєєний тєлєє байлдаж байна".
    "Иракын дайныг дэмжигчид"-ийн цуглаанд ойролцоогоор 20 000 ард иргэд хvрэлцэн ирсэн байна.

    Монгол Улсын Тєрийн Тэргvvн, Тvмний нэг Ерєнхийлєгчтэй хийсэн 108 асуулт, хариулт
    Ec дэхи асуулт, хариулт
    -Улс тєрийг бvгд л бохир зvйл гэцгээдэг? Харин Та юу гэж хэлмээр байна?
    -Амьдрал бvхэлдээ бохир уу? Yгvй. Амьдралын жижиг хэсэг болох улс тєр бас бvхэлдээ бохир зvйл биш. Тийм байсан бол хvмvvн тєрєлхтєнд хєгжил дэвшил яaж ирэх билээ? Улс тєрийн эцсийн зорилго нь тєрийн эрхийг барьж, улмаар бодлогоо хэрэгжvvлэх боломж олохын тєлєє тэмцэл байдаг. Энэ тэмцлийг буруу бохир аргаар хийснээс болоод улс тєр бол бохир гэдэг ойлголтыг бий болгодог. Улс тєрийг хэн гардаж эрхэлдэг билээ? Хvн л шvv дээ. Иймд бохир арга хэрэглэдэг, тvvндээ дадсан хvмvvс л улс тєрийг бохирлодог. Улс тєрийг бохир болгож буй гол хvчин зvйл бол гvтгэлэг, хvний нэр тєрийг уландаа гишгэх явдал. Бусдыг доош хийснээр єєрєє дээшээ гарахгvй. Энэ бол амьдралд ч, улс тєрд ч байнга нотлогдож байгаа vнэн.

    Sunday, September 25, 2005

    Монгол улсын Євєрхангай Аймгийн Хужирт сумын уугуул, Улаанбаатар хотын харъяaт Долгорсvрэнгийн Давгадорж cумогийн тvvхэнд эзэн хааны цомыг завсаргvй зургаа дараалж аван тvрvvлсэн 2 дахи Их Аварга боллоо.
    Тэрээр "Эзэн хааны цом"-ын тєлєєх энэхvv сумогийн тэмцээнд нийтдээ 14 удаа тvрvvлж эх орон нэгт Монгол тvмэн, єєр олон арван тvvнийг дэмжигч, сумо сонирхогч гадаад иргэдийг баярлуулаад байна.

    Texas мужийн Port Arthur сумын нэгэн шатaхуун боловсруулах vйлдвэрийн хэсгийн зураг, Хурикэйн Ритагийн авчирсан vерийн усанд бензин тос харагдаж байгаа нь.
    Ритаг Катринагаас илvv аймшигтай байх байх гэж таамаглаж байсан боловч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсаны vр дvнд Хурикэйн Рита нь Катринаг бодвол бага хохирол учируулжээ.
    Аз болж Рита Texas мужийн Houston хот гэх мэт зарим газар нутгийг ивээлдээ авч зvгээр єнгєрєєсєн байна. Yvний ачаар бvтэн сайнд газрын тосны vнэ нэг доллараар буув гэж АНУ ын хэвлэл мэдээллээр мэдээлсээр....................

    Их аварга Давгадорж Котоошуг сvvлчийн шийдвэрлэх барилдаанд давснаар Намрын башод тvрvvллээ.

    Их аварга Давгадорж єнєєдєр 9/25 ны бvтэн сайн єдєр озэки Точиазvма, Сэкивакэ Котоошу нарыг євдєг шороодуулан амжилттайгаар энэ сарын сумогийн тэмцээнийг дуусгав. Ингэснээр тэрээр эзэн хааны цомыг 6 дараалж хvртэв.
    Энэхvv сvvлчийн барилдаанд, барилдаан эхлэнгvvт Давгадорж Котоошуг хvчтэй тvлхэж, зай єгєлгvй шахсаар дэвжээнээс тvрэн гаргаж 14 дахи удаагаа сумогийн дэвжээнд тvрvvллээ.

    Энэ єдрийн барилдаанд, Монгол Их аварга Давгадорж озэки Точиазvмаг барилдаан эхлэнгvvт хvчтэй мєргєж, тэр дор нь яaх ийхийн зуургvй унaгаж 13-2 гэсэн хожилтой болон Котоошутай аваргын тєлєє барилдах эрхээ авсан юм. Харин энэ vед Котоошу нь озэки Чиотайкай-г давж аваргын тєлєє барилдахаар бэлэн болоод байв.
    11 дахи єдрийн барилдаанд Их аварга 2 дахи удаагаа євдєг шороодсон ч 4 дараалж ялан анхныхаа эзэн хааны цомыг авахаар тэмцэж байсан Котоошутай аваргын тєлєє барилдахаар болгож тэмцээнийг улам сонирхолжуулав.
    Их аварга тэмцээний дараа єгсєн товч ярилцлагандаа "Энэ сарын тэмцээнд би хоёр унаж, бvх зvйлс буруу тийшээ эргэж тийм ч сайхан биш байлаа, гэсэн хэдий ч ойр дотныхон маань "мэрийгээд бай" гэж урам єгч байснаар эцэст нь бvх зvйлс сайхнаар дууслаа. Энэ удаагийн башод тvрvvлсэндээ би сэтгэл маш єндєр байна." гэжээ.
    Ийнхvv Котоошу хоёр дараалж Их Аваргад эзэн хааны цомыг сvvлчийн шийдвэрлэх мєчид алдлаа.

    Их аварга Давгадорж єнєєдєр хамгийн сvvлчийн барилдаан, шийдвэрлэх барилдаанаа Котоошутай хийж давснаар, Эзэн хааны цомыг зургаа дараалж авлаа.

    Єнєєдрийн барилдаанд, Их Аварга Давгадорж, Котоошу хоёр хоёулаа єрсєлдєгчдєє давснаар, хоёулаа 13-2, 13-2 гэсэн хожилоор тэнцэж хоорондоо Намрын башогийн аваргын тєлєє барилдахаар болсон юм.
    Ингээд Их Аварга маань урамтай сайхан барилдаан vзvvлж Котоошуг орхиж Эзэн хааны цомыг зургаа дараалж авлаа.
    Єнєєдрийн барилдааны бичлэг хараахан гараагvй байна. Тун удахгvй гарах байх.
    Asashoryu wins Autumn sumo title after playoff with Kotooshu

    Yokozuna Asashoryu completed an impressive comeback Sunday, winning his sixth straight Emperor's Cup on the final day of the Autumn Grand Sumo Tournament with wins over ozeki Tochiazuma and Bulgarian Kotooshu in a playoff.
    In the playoff at Ryogoku Kokugikan, Asashoryu spun Kotooshu around after the faceoff and shoved the sekiwake wrestler out to capture his 14th title.
    Earlier, Mongolian Asashoryu came bursting out of the blocks and leveled Tochiazuma with a left shoulder to the head of the stunned ozeki to improve to 13-2 and set up a decisive playoff with Kotooshu, who minutes earlier defeated Chiyotaikai.
    Asashoryu lost on the 11th day of the 15-day meet and then reeled off four straight wins to force a playoff with Kotooshu, who was looking to become the first European to ever hoist an Emperor's Cup.
    "I lost two bouts in this tournament and things weren't looking too good," said Asashoryu. "But everyone around me told me to hang in there and everything worked out in the end. I'm very happy to win this one."
    Kotooshu, who had lost two bouts in a row, got both arms around Chiyotaikai after the faceoff and forced the ozeki wrestler over the edge to improve to 13-2. Chiyotaikai finished the tournament with a 10-5 record, good enough to maintain his ozeki status for the next meet.
    It was a bitter loss for Kotooshu, who had two chances to wrap up the title before Asashoryu staged his impressive comeback.
    In an earlier bout, No. 16 maegashira Kisenosato kept his slim title hopes alive when he muscled out 15th-ranked Wakatoba to improve to 12-3. Wakatoba fell to 8-7.
    Kisenosato would have needed losses by both Asashoryu and Kotooshu to get into a playoff.
    In a showdown of top maegashira wrestlers, Mongolian Hakuho tripped up Miyabiyama to finish at 9-6. Miyabiyama had a lackluster showing and dropped to 6-9.
    Mongolian Kyokutenho, a No. 3 maegashira, swatted Funeno down to pick up his 10th win while handing the komusubi grappler his 10th loss.
    Eighth-ranked maegashira Tamanoshima shoved out komusubi Kotomitsuki to close out the tournament with an impressive 11-4 record.
    Kotomitsuki, who put up little resistance in his final bout of the Autumn meet, fell to 9-6.
    Elsewhere, No. 11 maegashira Ama of Mongolia closed out an impressive Autumn campaign by forcing out Kotoshogiku to improve to 9-6. Kotoshogiku, a No. 6 maegashira, closed at 6-8.
    No. 2 maegashira Kokkai finished an otherwise unimpressive tourney with a win over Iwakiyama to improve to 5-10. Fourth-ranked Iwakiyama fell to 7-8. (AP)

    100 000-с илvv хvмvvс Цагаан ордны гадаа цугларч Иракид болж буй дайн, мєн глобалчлалыг эсэргvvцэж байгаагаа илэрхийлэв
    9/24 ны Хагас сайн єдєр, АНУ ын нийслэл Вашингтон хотын цагаан ордны ойролцоо, бvр дотруулбал Цагаан ордны хашааны гадаа 100 000 -aac илvv хvмvvс цугларч Иракид болж буй дайн, мєн глобалчлалыг эсэргvvцэж байгаагаа илэрхийлэв.
    Тэдний тавьсан шаардлага нь АНУ-ын ерєнхийлєгч Бушийг асар тvргэн тогтоол гаргаж Иракид байлдаж байгаа цэргvvдийг авчир, бусад улс орнуудад эдийн засгийн глобалчлалаас болж зарцуулж байгаа мєнгє, Иракийн дайнд зарцуулж байгаа мєнгє зэргээ энэ олон Хурикэйнvvдээс vvдээд байгаа олон тэрбyмын зардалд зарцуул гэх мэт байв.
    Энэ цуглаанд Иракийн дайнаас болж хэлмэгдсэн олон арван эцэг эхvvд, эхнэр, хvvхдvvд, ах, дvv нар цугларч уур бухимдлаа илэрхийлэв.
    АНУ-ын мэдээллийн хэрэгсэлvvдийн vзэж байгаагаар энэ цуглаан нь Иракийн дайн эхэлснээс хойшxи АНУ-ын нийслэлд болсон хамгийн олон хvн цугларсан цуглаан аж.

    Иракийн дайнд АНУ нь бараг 2000 дайчин эрсээ алдаад байгаа бєгєєд, бусад орны, тэр дундаа Иракын амиа алдагч хvмvvсийн тоо гэвэл нилээд их болсон нь олон хvний бухимдалыг ихээр хvргэж, дээрээс нь дараалж болсон хоёр Хурикэйн Катрина, Рита нь газрын тосны vнийг хєєрєгдєж, олон арван газарыг сvйтгэж ихээхэн хохирол учируулж байгаа зэрэг нь нийт цуглагчдын зvрхэнд гал асаасан бололтой.
    Цуглагчид Иракийн дайнд амиа алдсан 1900 цэрэг эрсийн зургыг самбар болгон барин Цагаан ордныг тойрон гороолж, тайвнаар алхаж байсан бєгєєд, сvvлдээ цугларан ирэгсэдийн тоо 300 000 болж, хэтэрхий их ачаалал vvссэнээс цагдаа нарын шаардлагаар тайвнаар цуглаанаа дуусгажээ.

    Дээрхи зураг нь Louisiana мужийн Lafitte сумын газар нутагт орших нэгэн байшингийн зураг юм.
    Энэхvv байшин нь 2005 оны 9 сарын 24-нд гай хєнєєлєє vзvvлсэн Хурикэйн Ритагийн улмаас галд єртєж шатсан байнa. Хурикэйн Рита нь Хагас сайнд маш хvчтэй далайн усан тvрлэг vvсгэн эрэг орчимд орших амьтай, амьгvй бvхэнд хор хєнєєлєє хvргэсний тод жишээ нь энэхvv байшингаар илэрхийлэгдэж болох юм.
    Хэдийгээр Хурикэйн Рита, Хурикэйн биш болж зэрэглэл буурч Халуун Орны Далайн Шуурга болсон ч, албаны хvмvvсийн хэлж байгаагаар ард иргэд тайвшрах цаг арай л болоогvй аж.
    Албаны хvмvvс нийт дvрвэгсэд болох 3 сая орчим иргэдийг тєрлєх газар нутаглуугаа буцаж ирэх асуудлаа тvр хойш тавихыг анхааруулж байна. Учир нь зэрэглэл буурсан Ритагийн тарьсан гай гамшиг одоо болтол vргэлжилсээр...........
    Дээрхи зурган дээр дарж, Яaхуу Мэдээний цацаж байгаа бусад зурагнуудыг vзнэ vv!

    Монгол Улсын Тєрийн Тэргvvн, Тvмний нэг Ерєнхийлєгчтэй хийсэн 108 асуулт, хариулт
    Долоо болон найм дахи асуулт хариултууд
    -Монголын орчин vеийн яруу найргийн эмхэтгэлийг бас англи хэл рvv орчуулан эмхтгэсэн санагдана ?
    -Тийм, 1921-1986 онд гарсан монголын яруу найргийн орчуулгын голыг нь толь зохиогч Алтангэрэл гуай хийж, би хяналцах, бас англи хvнээр давхар редактoрлyyлах ажилд оролцсон юм даа.
    -Та Монголын зохиолчдын нилээд зохиол бvтээлийг гадаадын уншигчдын хvртээл болгоход хувь нэмрээ оруулсан байх шvv?
    -Мoнгoл хэлнээс орос хэл рvv Д. Нацагдоржийн "Харанхуй хад", Д. Маамын "Хоёр хар буурын дууль", С. Пvрэвийн "Дэнсмаа", "Гурван говийн зэрэглээ" туужийг орчуулж байсан л даа. Ер нь монголын нилээд хэдэн зохиолчийн бvтээлийг орчуулсан даа. Мэргэжлийн орчуулагч хvн гэдэг бол ард тvмнээ єєр бусад орны нэртэй зохиолчдын бvтээл туурвилаар соён гэгээрvvлээд зогсохгvй бас ард тvмнийхээ соёл иргэншлийг дэлхийн нєгєє соёл иргэншлийн хєрс шороон дээр цаг хугацаа, инээд гунигтай нь хамт бvрэн бvтнээр нь нvvлгэж суурьшуулж чадвал их сайн. Тиймээс єєрсдийнхєє зохиолчдын сайн бvтээлийг єєр хэл, єєр соёл руу орчуулах нь ч орчуулагч бидний нэгэн гол зорилго байсан.

    Єчигдєр болсон, сумогийн 14 дахи єдрийн барилдаанд Kотоошу унаж, Их Аварга давж, Их аварга энэ сарын башод тvрvvлэх найдлага тєрлєє, єнєєдєр болох, энэ сарын сvvлчийн, шийдвэрлэх 15 дахи єдрийн барилдаанд нь зориулж бvх Монголчуудаас мэддэг номоо уншихыг хvсэж байна.

    Xурикэйн Рита ихээхэн хэмжээний vерийн ус, энд тэндгvй галын утаа авчирлаа.

    АНУ-ын мэдээлэлийн хэрэгсэлvvдийн мэдээлж байгаагаар, хурикэйн Рита ихээхэн хэмжээний vерийн ус, энэ тэндгvй галын утаа авчирлаа. Хурикэйн Рита Texas болон Louisiana мужууд руу 9/24 ны Хагас сайн єдрийн vvрээр довтолж, зарим хот тосгоныг vерийн усаар дvvргэж, энэ тэндгvй галын утаа маналзуулж, 1 сая-aас илvv хэрэглэгчдийн тог, цахилгааныг тасдаж их гарз хохирол учирууллаа. Гэсэн хэдий ч Рита Texas мужийн Houston хотыг ивээлдээ авч энэхvv хотод тийм ч их гарз хохирол учруулсангvй.
    Тvvнчлэн Хурикэйн Рита аль хэдий нь Louisiana мужийн New Orleans хот болон, зарим газрын тосны болoвсруулалтын vйлдвэр зэрэгт цохилтоо єгєєд амжив.
    Рита довтолгоогоо АНУ-ын Eastern цагаар vvрийн гурван цаг, гучин минутын vед эхэлсэн бєгєєд, салхины хvч нь цагт 120 майл буюу цагт 193.1 км-ын хурдтай байв, ингээд зогсолгvй 25 инчийн бороо буюy 63.5 см-ын хур тундасыг илгээв гэж National Hurricane Center мэдээллээ. Хагас сайны єглєєний сvvлч гэхэд хурикэйн Ритагийн салхины хvч нь буурч цагт 75 майл буюу цагт 138.9 км-ын хурдтай болон зєєлєрч хойд зvг рvv оджээ.
    Их хэмжээний ус бvхий vерийн аюул Texas мужийн Jasper болон Tyler дvvргvvдэд нvvрлээд байна гэж National Weather Service мэдээлэв.

    Oдоогийн байдлаар хурикэйн Рита хэдий хэмжээний хохирол учируулаад байгааг тооцож гаргаж амжаагvй байгаа бєгєєд эрх баригчид салхины хурд багсахыг хvлээж байна гэж The Associated Press мэдээлэв.
    Ойролцоогоор 3 сая ард иргэд Хурикэйн Ритагаас зугтаж нvvж амжсан байсан нь гарз хохиролын хэмжээг багасгахад бага ч болов нэмэр болсон байна.
    9/24-ны АНУ-ын Eastern цагаар, 15:15-д СиНН-ий мэдээлж байгаагаар Ритагийн хvч нь буурч Хурикэйн гэдэг нэрнээсээ салан зvгээр Халуун Орны Шуурга гэсэн нэртэй болов, яaгаад гэвэл тvvний салхины хурд цагт 65 майл буюу цагт 104.6 км-ын хурдтай болж буурсан байна. Тvvнчлэн нийт гамшигийн далайц нь эрх баригчид, эрдэм шинжилгээний байгууллагуудын урд ємнє таамаглаж байснаас багаар гарч олон тvмнийг бага ч гэсэн баярлуулав.

    Котоошу унаж, Их Аварга давж, Их аварга энэ сарын башод тvрvvлэх найдлага тєрлєє, маргаашийн барилдаанд нь зориулж бvх Монголчуудаас мэддэг номоо уншихыг хvсэж байна.

    Saturday, September 24, 2005

    АНУ -ын томоохон хэвлэл мэдээлэлvvдийн хэрэгсэлvvдийн тэргvvн нvvрэнд байгаа мэдээлэлээс иш татваас Хурикэйн Рита, 9/23-ны тав дахи єдєрийн єглєєгvvр АНУ-ын Texas болон Louisiana мужууд руу архирсаар, дєхсєєр. Єчигдєрийн байдлаар зэрэглэл нь "аймшигт тав" байсан Рита одоогийн байдлаар "зэрэглэл 4", цагт 140 майлын хурдтай буюу цагт 225.3 км-ын хурдтай болж буурсан хэдий ч АНУ-ын Газрын тосны vйлдвэрлэлийн зvрх нь болсон хэсгийг устгаж болох аюулыг авчраад байна.
    Жич: Та хэрэв хvсвэл, Дээрхи зурагнууд дээр болон линкvvд дээр дарж холбогдох шинэ шинэ мэдээнvvдийг англи хэл дээр сонирхоно уу?

    Авилгал "Олон салаа замын уулзварт ирсэн" гэж дvгнэв

    Э.Адъяасvрэн Монцамэ

    Монгол дахь авилгалын байдлын талаар судалгаа хийсэн олон улсын шинжээчид авилгал монголын тєрийн захиргаа, хувийн хэвшил, нийгмийн аль ч салбарт єсєн нэмэгдэж, "олон салаа замын уулзварт ирчихсэн", хаашаа ч чиглэгдэх магадлалтай байна гэж дvгнэсэн байна. Судалгааны тайлан, vр дvнгийн талаар АНУ-аас Монголд суугаа элчин сайд Памела Слvц сэтгvvлчдэд мэдээллээ. Гэхдээ тэрээр энэхvv судалгааг АНУ-ын олон улсын хєгжлийн агентлагийн санхvvжилтээр хийсэн ч тус улсын Засгийн газрын албан ёсны байр суурь биш юм гэдгийг онцолж байв. Єнгєрєгч 6-7-р сард хийсэн уг судалгаанд бизнес эрхлэгч, дунд шатны албан хаагч, гадаадын хєрєнгє оруулагч, жирийн иргэдийн тєлєєллийг жигд хамруулсан байна. Шинжээч, судлаачдын vзэж байгаагаар Монголд авилгал улам бvр єсч байгаа нь хоорондоо уялдаа холбоо бvхий хэд хэдэн зvйлээс шалтгаалж байгаа гэнэ. Тухайлбал тєр засгийн ихэнх vйл ажиллагаа ил тод бус, энэ талаар мэдээлэл авах боломжгvй байгаа нь хариуцлагыг бvх талаар сулруулж, бодлого хэлэлцэх, хяналт тавих vйл явцад иргэд оролцох боломжийг хязгаарлаж буй аж. Мєн иргэдэд vзvvлэх vйлчилгээ хvрэлцээ муутайгаас хэт улс тєржсєн захиргааны байгууллагуудыг нэмэгдvvлж, "бялуу хуваах систем" оршин тогтнох нєхцлийг бvрдvvлж байна гэж vзжээ. Гэхдээ энэ байдлыг манай улсын удирдлагууд хvлээн зєвшєєрч, авилгалтай тэмцэх бодлого зорилт дэвшvvлж байгаа нь сайшаалтай бєгєєд энэ байдлыг даван туулахад АНУ бvх талаар дэмжиж туслахыг хатагтай П.Слvц илэрхийллээ.

    Электрoн CD ном 600 мянган ам доллараар бvтжээ
    Д.Догсмаа Монцамэ
    Газарзvйн шинжлэх ухааны доктор профессор Д.Базаргvр, Газарзvйн хvрээлэнгийн эрдэмтэн Д.Энхбаяр нарын 1996 онд бvтээсэн Монголын нууц товчооноос сэдэвлэн бvтээсэн "Чингис хаан" атласыг электрон хэлбэрт оруулж CD ном болгон гаргажээ. Энэхvv CD номыг Аймаг дундын ХАV-ийн танхимын дарга Д.Дуурсах санаачлан 600 мянга гаруй ам.доллараар гаргасан байна. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж энэхvv бvтээл нь хоёр эрдэмтний 13 жилийн нєр их хєдєлмєрєєр бvтсэн монголын газар усны нэр, томьёоллыг нарийвчлан багтаасан газрын 26 зураг, баримтат 28 ширхэг фото, "Мєнх тэнгэрийн хvчин дор" киноны 30-аад дэд бvлэг, Тєрийн хошой шагналт, хєгжмийн зохиолч Н.Жанцанноровын аялгууг багтаасан бєгєєд худалдаанд 30 мянган тєгрєгєєр борлогдох юм байна. Уг CD-г санаачлагч, "Бидний энэхvv бvтээл маань орчин vеийн шаардлагыг хангасан, дэлхийн аль ч улс орны хvн хэрэглэж болохоор техникийн єндєр тvвшинд бvтээгдсэн. БНХАУ-д хэвлvvлсэн. Программ хангамж, дизайныг "Спикер" группын Д.Жаргал тэргvvтэй залуучууд хийсэн. Таван улсын хэлээр сонгож унших боломжтой. Монголын нууц товчоог дуртай хэлээрээ сонгож унших бєгєєд vйл явдлыг газрын зураг дээр харж болох онцлогтой. Бидний бvтээлийн их, дээд сургуулийн оюутан залуус гарын авлага болон ашиглаж болох ач холбогдолтой" гэлээ. Уг CD-г 100.000 хувь хэвлэсэн бєгєєд худалдаанд єнєєдрєєс эхлэн гарч байгаа юм байна.