Sunday, July 24, 2005

АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ гАЗАР ХАМГИЙН ИХ ЗЄРЧИЛТЭЙ

Б.Пvрэврэнцэн
Vндэсний Аудитын газрын ерєнхий аудитор Л.Жавзмаа 2005 оны эхний хагас жилд Аудитын байгууллагаас хийсэн ажлын талаар сэтгvvлчдэд товч мэдээлэл хийлээ. Нийтдээ 276 шалгалт, аудит хийснийг єнгєрсєн жилийнхтэй харьцуулахад нилээд єссєн бєгєєд 35,7 хувийг нь эрх бvхий байгууллагын хvсэлтээр хийжээ. Vvн дотор УИХ, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн дарга, vлдэж байгаа 64,2 хувийг тєрийн аудитын тєв орон нутгийн байгууллагууд єєрсдєє санаачилж бизнес тєлєвлєгєєндєє тусгаж хийсэн байна. Аудитаар нийт 1000 орчим зєвлємж єгсєн бєгєєд 40-єєд хувь нь биелэгдсэн, 50-иад хувь нь хэрэгжих шатандаа явж байна. Аудитын явцад нийтдээ 623 акт тогтоож 607,1 сая тєгрєгийн зєрчил илэрсэн. Энэ нь урьд жилvvдийнхтэй харьцуулахад бага дvн гарчээ. Сvvлийн жилvvдэд санхvvгийн механизм цэвэршиж тэнд ажиллаж байгаа хvний хариуцлага сахилга сайжирсантай холбоотой хэмээн vзэж байна. Нийт тогтоосон актны 80 орчим хувийг эхний хагас жилд багтааж барагдуулжээ. Аудитын явцад албан шаардлага єгч засаж залруулах, сайжруулах 2,2 тэрбум тєгрєгийн зvйлийг засч сайжруулах шаардлага єгсєн бєгєєд эхний хагас жилд 80 гаруй хувийг барагдуулсан дvн гарсан байна. Хамгийн их зєрчилтэй байгууллага бол Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар бєгєєд зєвхєн нэг хvнд хайгуулын болон ашиглатын 80 лиценз єгсєн нь илэрч хуулийн байгууллагаар шалгуулахаар болж байна. Мєн Засгийн газрын 2004 оны нєєц хєрєнгийн ашиглалтад шалгалт хийхэд 50 гаруй хувийг зориулалтын бус зарцуулсан нь илэрсэн хэмээн ярилаа. Нээлттэй нийгэм форум vндэсний тєвд англи хэлээр энэ онд хэвлэгдсэн шинэ номууд иржээ. Д.Догсмаа ШИНЭ НОМ ИРЛЭЭ Нээлттэй нийгэм форум vндэсний тєвд англи хэлээр энэ онд хэвлэгдсэн шинэ номууд иржээ. Дэлхийн эдийн засаг, банк санхvvгийн єнєєгийн байдлыг харуулсан эл номууд эрдэмтэн , судлаачдад чухал хэрэглэгдэхvvн болох юм. Тус тєвд очиж эдгээр номыг уншиж болохын зэрэгцээ хямдралтай vнээр худалдан авах боломжтой аж. Б.Пvрэврэнцэн МИАТ-ИЙН ТИЙЗИЙГ ИНТЕРНЕТЭЭР ЗАХИАЛЖ БОЛНО Монголын иргэний агаарын тээврийн шинэ удирдлага нислэгийн тийзээ интернэтээр захиалах бололцоог бий болголоо. МИАТ компанийн энэхvv vйл ажиллагаа нь дэлхийн аль ч єнцєг, улс оронд байгаа хvн МИАТ-ийн vйлчилгээг авах бололцоо олгож байгаа юм. Єнєєдєр МИАТ компанийн тєлєєлєгчийн газар Москва, Бээжин, Сєvл, Берлин, Токио зэрэг хотод байдаг, удахгvй Гонконг, Франкфурт хотод тєлєєлєгчийн газраа байгуулах юм байна. Д.ЄлзийсайханЭдийн засгийн ухааны хичээлийг ямар нэг сургалтанд хамрагдахгvйгээр видео хуурцгаар vзэх боломжтой боллоо. П.Дэлгэржавын "Эдийн засгийн ухааны тvvх" цуврал идео хичээлийг Интер номын дэлгvvрт иржээ. "Эдийн засгийн ухааны яагаад судалдаг вэ", "Эдийн засгийн ухааны эхлэл", "Адам Смит ба vндэсний баяаг", "Рекардогийн макро хуваарилалтын онол", "Харьцангуй vйлдвэрлэлийн єртгийн тайлбар" гэсэн дєрвєн хичээлийг худалдаалж байна. Тус бvрийн vнэ 6500 тєгрєг аж. ХАЛАА СЭЛГЭЭ ЄМНЄ НЬ Ч БАЙСАН "УМХГ-т шинэ удирдлагууд томилогдчихоод халаа сэлгээ хийгдээд байгаа юм биш, урьд нь ч ийм явдал олон гарч байсан " хэмээн урьд нь тус газар ажиллаж байсан хэсэг хvмvvс сэтгvvлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хурал хийлгэсэн дээрх хvмvvс урьд нь тус газрын мал эмнэлэг vржлийн , байгаль орчны хяналтын албаны дарга хэлтсийн дарга, лаброторийн эрхлэгч зэрэг албан тушаалд ажиллаж байсан бєгєєд тус газрын даргаар ажиллаж байсан Б.Батбаатарын тушаалаар vндэслэлгvйгээр албан тушаал буурч ажлаас халагдсан гэж ярилаа. Мал эмнэлэгийн vржлийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Мааяа ярихдаа "Б.Батбаатар даргын vед манай алба гурван ч удаа даргаа сольсон, энэ хугацаанд газраас 23 хvн ажлаас халагдсаны найм нь зєвхєн нэг албанаас хадагдаж байсан.Тєрийн албаны хуулийг огт мєрдєлгvй тєрийн албан хаагчийг vндэслэлгvйгээр халсан явдалдаа нэг ч удаа хариуцлага хvлээж байгаагvй, халагдсан хvмvvсийг зvй бусаар ажлаас халсан гэсэн шат шатны шvvхийн шийдвэр гардаг ч тvvнийг нь огт хэрэгсдэггvй байсан хирнээ хууль зєрчиж байгаагvй хэмээн сэтгvvлчдэд мэдээлж байна гэлээ.Мєн нэгдсэн лаброторийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Цэндээхvvг эрдмийн зэрэг хамгааллаа гэж ажлаас халсан, БОХяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Банзрагчийг хураагдсан эд зvйлсийг худалдах тендер зарлалаа гэж албан тушаал бууруулж байсан гэж тэд ярилаа Х.Солонго ЄВГЄД СУУЛТ ХИИВ Дvvрэг, дvvрэг тєлєєлсєн цєєн хэсэг ахмад тэтгэвэр болон нийслэлийн Ахмадын хорооны байшингийн асуудлаар Сvхбаатарын талбайд суулт хийж байна. Тэд цагаан даавуун дээр тод хараар бичсэн шаардлагын vгтэй самбар барьжээ. Тэр нь "Ахмадуудын тэтгэврийг мєрдєж байгаа хуулиар vнэн зєв тооцож олго, Ерєнхийлєгч ахмадуудаа ивээлдээ авснаа яаралтай хэрэгжvvл" гэсэн vгтэй. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдыг Монгол Улсын Vндсэн хууль, Улсын дээд шvvхийн тогтооолын заалтуудыг биелvvлж бодитой хэлмэгдсэн хvмvvсийн эрхийг сэргээж Оросын талаас тєлбєрт тооцож олгосон есєн айлын орон сууцыг єнєєдрийн ханшаар тооцож олго гэсэн утгатай vгс ч бичсэн байв. Суултанд оролцож байгаа Ж.Дашзэвэг гэгч 300 гаруй мянган ахмад бидний энэ асуудлыг дэмжиж байгаа. Нийслэлийн Ахмадын хорооны барилгыг Солонгосчуудад газартай нь хамт зарсан. Vvний эсрэг бид бvхэн тэмцэж байна гэв.