Friday, June 10, 2005

Сэлэнгэ аймагт 700 мянган ам.долларын санхvvжилт орж ирнэ

Сэлэнгэ аймгийн 17 суманд энэ оны долдугаар сараас хэрэгжих "эх хvvхдийн эрvvл мэнд-хоол тэжээл" тєслийн санхvvжилт, хєрєнгє оруулалтыг баталгаажуулж, гарын vсэг зурах ёслол єчигдєр боллоо. Ёслолд тєслийг санхvvжvvлэгч Канадын "Сентерра гоулд" корпорацын Ерєнхийлєгч Леонард А.Хомениук, тєслийн хэрэгжvvлэгч тал "Дэлхийн зєн Монгол" олон улсын байгууллагын суурин тєлєєлєгч Уоррен Фердинандус нар оролцож, 700 мянган амдолларын санхvvжилтийн чек дээр гарын vсэг зурлаа.
Сэлэнгэ аймагт 10 мянган тєрєлт тутамд 224 эх, хvvхдийн эндэгдэл гарч байсан нь улсын хэмжээний дунджаас 2,5 дахин єндєр vзvvлэлт юм байна. Таван жилийн хугацаатай энэ тєслийн vр дvнд байдлыг сайжруулж чадна гэж тєсєл хэрэгжvvлэгчид vзэж байгаа юм.
"Дэлхийн зєн Монгол" олон улсын байгууллага сvvлийн 10 жилд нийт 67,2 сая ам.долларын санхvvжилтээр орон нутгийн хєтєлбєр, бие даасан тусгай тєслvvдийг хэрэгжvvлсэн байна. vvний 10-12 хувийг эрvvл мэндийн салбарт зориулжэээ.

Д.Мєнх
Зууны мэдээ