Туркийн буцалтгvй тусламжаар Хархоринд зам тавина.
УИХ дахь Монгол-Туркийн парламентын бvлгийн дарга Р.Эрдэнэбvрэнгээс дараах зvйлийг тодрууллаа.
"Хэдхэн хоногийн дараа Туркийн тєлєєлєгчид манай оронд ирэх гэж байгаа тухай сонслоо. Тэд Монголд ямар ажил амжуулах вэ?
-Энэ сарын 15-нд ТИКА / Туркийн олон улсын хамтын ажиллагааны газар/-ийн ерєнхийлєгч манай улсад ирэх гэж байна. Тэрээр Хархориноос Хєшєє цайдам хvртэлх хатуу хучилттай зам шинээр тавих гэрээнд гарын vсэг зурах юм. Гэрээ ёсоор уг замыг Туркийн буцалтгvй тусламжаар тавих бєгєєд нийт зургаан сая ам.долларын зардал гарах тооцоотой.
-Зам тавих ажлыг хэзээнээс эхлvvлэх вэ?
-Туркийн Ерєнхий сайд ирэх сарын 17-нд манай улсад айлчлахаар ирнэ. Энэ vеэр замын ажлын нээлтийг хийхээр тєлєвлєж байгаа. Урьдчилсан тооцоогоор Хархориноос Хєшєє цайдам хvрэх 45 км замыг жилийн дотор ашиглалтад оруулна.
Б.Тєгс
Зууны мэдээ
<< Home