Wednesday, June 15, 2005

Японд суралцаж буй оюутнуудын зардлыг шийдлээ

єдрийн сонин
Б.Од

Япон, Монголын засгийн газар хооронд "Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлгийн тєсєл"-ийн хоёр нот бичигт гарын vсэг зурах арга хэмжээ єчигдєр боллоо. Энэхvv буцалтгvй тусламжийн хоёр тєслийн эхнийх нь энэ онд хэрэгжvvлэх тєсєл бєгєєд энэ жил сонгон шалгаруулах vйл ажиллагаа нь эхлэх юм. Нєгєє таєсєл нь одоо Японд суралцаж буй оюутнуудын зардал хєрєнгє юм. Дээрх хоёр тєслєєр олгох тусламжийн нийт дvн нь дєрвєн тэрбум тєгрєг болж байгаа аж. "Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлгийн тєсєл" нь Японд магистрийн сургалтад хамрагдах оюутан залуусын зардал, сургалтын тєлбєр зэрэг Японд суралцахад шаардлагатай хєрєнгийг олгодог. Энэ жил "Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлгийн тєсєл"-ийг тав дахь удаагаа хэрэгжvvлж байгаа бєгєєд єнгєрсєн дєрвєн удаагийн тєслєєр нийт 80 оюутан шалгарч, єнгєрсєн жил эхний 20 оюутан бvгд магистрийн зэргээ хамгаалж, эх орондоо эргэж ирсэн байна. Ирэх долдугаар сарын 1-нд Японд суралцахаар хэсэг оюутан явна.