МАХН Ерєнхийлєгчийн сонгуульд 915 саяыг зарцуулжээ.
Зууны мэдээ
Б.Тєгс
МАХН-ын бага хурлын Х хуралдаан єчигдєр боллоо. Эхлээд хуралдаан тэргvvлэгчдийг сонгосны дараа хэлэлцэх асуудлаа батласан юм. Хуралдаанд 183 гишvvн ирэхээс 125 нь ирсэн байлаа. Бага хурлын гишvvд ємнє нь тєлєвлєж байсанчлан Ерєнхийлєгчийн сонгуульд оролцсон дvнгийн талаар, МАХН-ын ХХ1v их хуралд тавих улс тєрийн илтгэлийн тєсєл, тус намын одоогийн Удирдах зєвлєл, бага хурлаас хийсэн ажлын тайлан, МАХН-ын мєрийн хєтєлбєрт нэмэлт, єєрчлєлт оруулах тухай тєсєл, намын дvрмийг шинэчлэн найруулах тєсєл, МАХН-ын даргад нэр дэвшvvлэх саналын тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм. Дээрх илтгэл, тєслvvдийг Н.Энхбаяр, С.Баяр, Д.Идэвхтэн, Ц.Нямдорж, А.Цанжид нар тавьж хэлэлцvvлсэн. Хэлэлцэх асуудал батлахаас ємнє УИХ-ын гишvvн Р.Раш, манай намд жигvvр бий болсон тухай бvтэн жил ярилаа. Энэ удаагийн хурлаар жигvvрийн асуудлыг нэг мєр болгоё гэсэн санал гаргав. МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр жигvvрийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонссон гээд намын дvрмийн шинэчилсэн тєслийг хэлэлцэх vеэр энэ талаар нухацтай ярилцья гэсэн хариултыг єгсєн.
vvний дараа С.Баяр дарга єнгєрсєн Ерєнхийлєгчийн сонгулуьд МАХН-ын оролцсон байдлын талаар илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлийнхээ эхэнд МАХН эв нэгдэл, сайн зохион байгуулалтынхаа хvчинд сонгуульд амжилт гаргасныг онцолсон. Дээрээс нь Ерєнхийлєгчид нэр дэвшигчийн хувийн рейтинг, намын нэр хvнд сонгуульд ялалт байгуулах гол цєм болсон гэдгийг ч дурдаж байв. Гэхдээ эргэж хармаар, ажилдаа дvгнэлт хийх олон шvvмжлэлтэй асуудал байгааг С.Баяр нуугаагvй. Сонгуулийн vр дvнг хэн нэгнийг шагнаж, нєгєєг нь шийтгэснээр орхиж болохгvй. МАХН бусад намуудаас илvv их хариуцлага vvрдэг гэдгийг байнга санаж, шинээр сэтгэж, хийж бvтээж чаддаг гэдгээ нотлох ёстой гэж С.Баяр хэлж байлаа. МАХН цаг vетэйгээ нийцсэн менежменттэй байх ёстойг ч тэрээр илтгэлдээ онцолсон юм. МАХН-ын ерєнхий нарийн бичгийн даргын хэлснээс vзвэл тус нам саяхан болж єнгєрсєн Ерєнхийлєгчийн сонгуульд 915 сая тєгрєг зарцуулсан ажээ. Энэ тухайгаа Сонгуулийн Ерєнхий хороонд албан ёсоор мэдvvлсэн байна. Тvvнчлэн Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр сонгогчдоос ирvvлсэн 210 гаруй мянган саналыг боловсруулж дуусч байгаа юм байна. Ерєнхийлєгчийн мєрийн хєтєлбєрт тусгуулахаар сонгогчдоос ирvvлсэн саналыг ямар аргаар боловсруулсан, Ерєнхийлєгчийн мєрийн хєтєлбєрт яаж тусгах талаар тун удахгvй олон нийтэд мэдээлэх аж.
МАХН-ын ерєнхий нарийн бичгийн даргын илтгэлээс хойших хуралдаан хаалттай болсон, МАХН-ынхан хэвлэлийнхнээс эелдэгхэн уучлал хvсч байна билээ. Гэхдээ МАХН-ын удирдлагууд Бага хурлаас ямар шийдвэр гаргасан тухайгаа єнєєдєр хэвлэлийн бага хурал хийлгэж мэдээлнэ гэсэн .
<< Home