Thursday, June 16, 2005

Шударга єрсєлдєєний зарчмыг баримтална гэв

Б.Ариунзаяа - МОНЦАМЭ

МАХН-ын Удирдах зєвлєлєєс тус намын 24 дvгээр их хурал маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ярихдаа "Бид намынхаа ээлжит их хурлаар МАХН-ын бодлого, vйл ажиллагааны цаашдын зорилтоо тодорхойлж шинэчлэлтийнхээ нэгэн тvvхэн хуудсыг эхлэх юм. 24 дvгээр их хуралд нийт 1206 тєлєєлєгч сонгогдсон байгаа. Энэ удаагийн ээлжит их хурлаар намынхаа даргыг сонгож намын бодлогыг боловсруулах, хэрэгжvvлэх vйл ажиллагааг хэлэлцэнэ. Намын удирлага, боловсон хvчнийг сонгохдоо шударга єрсєлдєєний зарчмыг баримтлах болно. МАХН-ын зохион байгуулалтын ардчиллыг цаашид гvнзгийрvvлэх, мэдээллийн сvлжээг шинээр бvрдvvлэн намын гишvvд, дэмжигчид болон иргэд хоорондын уялдааг ойртуулахад анхаарна. МАХН цаашид гишvvн элсvvлэхдээ гол нь биш дэмжигчдээрээ хvрээлvvлж ажиллах болно. Бид намын нэрийн хувьд уугуул нэрийг сэргээх нь зvйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ хурлаар нэрийн асуудлыг шийдэхгvй. Энэ удаагийн хурлаар намын гишvvд тєлєєлєгчид маань шударга єрсєлдєєний зарчмаар удирдлагаа сонгож хурал халуун дулаан уур амьсгалтай болно гэдэгт итгэлтэй байна " гэв.