Thursday, June 16, 2005

Германд Чингис хааны тухай музей нээнэ.

Монголын мэдээ
Г.Бурмаа

ХБНГУ-ын Бонн хот дахь Урлаг, vзэсгэлэнгийн цогцолборт Монголын тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан "Чингис хаан ба тvний єв залгамжлагчид" vзэсгэлэн єнєєдєр 19 цагт нээлтээ хийнэ. Гурван сарын хугацаатай гарах vзэсгэлэнгийн нээлтэд Ерєнхий сайд Ц.Элбэгдорж, БСШУ-ын сайд П.Цагаан нар оролцох аж. Уг vзэсгэлэнд vндэсний тvvхийн, Дvрслэх урлагийн, Эрдэнэ зуу, Монгол Цэргийн музейнvvд болон Археологийн хvрээлэн, Улсын нийтийн номын сангийнхан 400 гаруй vзмэрээ авч очжээ.
Мєн Археологийн хvрээлэн, Боннын их сургуулийн хамтран хэрэгжvvлж буй Хархорины туурийн малталтаар олдсон эд єлгийн зvйлvvд болон Турк, Монголын археологчдын Хєшєє цайдам дахь Билэг хааны булшны малталтаас олсон алт, мєнгєн эдлэлийг дээрх vзэсгэлэнд тавьж дэлхийд анх удаа дэлгэх гэж байна.
Тvvнчлэн энэ vзэсгэлэнд 20-иод улсын дэлхийд алдартай музейнvvдээс авчирсан Монголын тvvх соёлтой холбоотой 200 гаруй vзмэрийг дэлгэн vзvvлэх юм байна.
Тухайлбал, Оросын Эрмитажаас Чингисийн чулууны бичиг, Тайванийн Тайбэйгийн vндэсний музейгээс Чингис, єгєєдэй, Хубилай зэрэг найман хаан, 15 хатны эх хєргvvд, Японы Хонкожи музейгээс Юань гvрний газрын зургийг авчрах гэж буй аж. Энэ vзэсгэлэнг гурван сарын дараа Мюнхенд vргэлжлvvлэн гаргах юм байна.