Thursday, June 16, 2005

Голын усны тvвшин 10-80 см-ээр нэмэгдлээ.

Монголын мэдээ

Хэнтийн нуруунаас эх авсан голуудын усны тvвшин эрс нэмэгдлээ. єнгєрсєн 2-3 хоног vргэлжилсэн борооны улмаас Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Онон, Эг, Сэлбэ, Улиастай зэрэг голын усны тvвшин сvvлийн хоёр хоногт 10-80 см-ээр эрс нэмэгдэж, Тэрэлж голын ус vерийн тvвшинг 30 см-ээр даваад байна.
Ойрын гурав хоногт Туул голын усны тvвшин Улаанбаатар хот орчмоор 50 см нэмэгдэж vерийн тvвшинг 15 см-ээр давах тєлєвтэй байна. Иймд дээрх голуудын савд нутаглаж буй иргэдийг аж ахуйн vйл ажиллагаа явуулах, нvvж суурьших, аялал зугаалгын vед vерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Ус, цаг уурын хvрээлэнгээс мэдээллээ.