30-35 хувь нь кабелийн телевиз vзэж байна
Б.Оюундэлгэр - МОНЦАМЭ
Хєдєє орон нутгийн 500 гаруй мянган єрхийн 30-35 хувь нь кабелийн телевиз vздэг гэсэн статистик мэдээ байна.
Тухайлбал Говь-Алтай аймгийн 2000 єрхєєс 180 гаруй нь, Дорнодын 8000 єрх, Хєвсгєлийн 6000 єрхєєс тус бvр 200 гаруй нь кабелийн телевизийн сувгийг хvлээн авч vзэж байгаа аж. Хамгийн бага зардлаар хєдєє орон нутгийн хэрэглэгчдэд дєрвєн сувгийн телевизийн нэвтрvvлэг хvргэх хувилбар нь кабелийн телевизийн сvлжээг ашиглахаас гадна аналог систем юм.
Ямар ч антенн худалдаж авах хэрэггvй энэ системийг нэвтрvvлэхэд 3,2 сая доллар хэрэгтэй. Яригдаж буй нєгєє хоёр дижитал хувилбарыг нэвтрvvлэхэд 5,6-8,2 сая доллар хэрэгтэй. Vvнд хэрэглэгч 60-100 доллараар хvлээн авагч антенн худалдаж авах шаардлагатай юм гэж техникийн инженер Т.Гантємєр телевизийн vйлчилгээ эрхлэгчдийн уулзалтын vеэр ярилаа. Монголын vндэсний телевизийн сувгийн нэвтрvvлгийг 320 гаруй сум, суурин газар хvлээн авч vздэг байна.
ОЛОН СУВГИЙН НЭВТРVVЛЭГ VЗVVЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Улаанбаатарын ойролцоо болон хєдєє орон нутгийн айл єрхvvдэд телевизийн олон сувгийн нэвтрvvлэг яаж хvргэх талаар телевизийн vйлчилгээ эрхлэгчид зєвлєлдєж байна.
МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг ярихдаа "Олон сувгийн нэвтрvvлгийг эхлээд ирэх сард багтаан Улаанбаатарын ойролцоох Гачуурт, Баянхошуу, Толгойт зэрэг газрын 75 мянган єрхєд Сансар КаТв-д суурилж хvргэхээр тєлєвлєсєн. Дараагийн ээлжинд хєдєє орон нутагт нэвтрvvлгээ цацахдаа хувийн хэвшлийн кабелийн телевизийн сувгийг ашиглахаар энэ зєвлєгєєнийг зохион байгуулсан. Хэрэв зєвшєєрвєл тусгай зєвшєєрлийн нэмэлт болон тvрээсийн гэрээнд гарын vсэг зурах юм" гэлээ.
МХХТГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан зєвлєгєєнєєр радио давтамжийн хуваарилалт, хэтийн тєлєв, олон сувгийн нэвтрvvлгийг орон нутагт дамжуулах техник технологийн шийдлийг танилцууллаа.
<< Home