Friday, June 17, 2005

Н.Энхбаяр: "Техникийн саатал"-аас МАХН энэ удаад нэрээ сольж чадахгvй болсон

єдрийн сонин

Э.Энэрэл.

єчигдєр єглєє МАХН-ын цагаан байрны урд талын замын хєдєлгєєн эрс нэмэгдэж, цагдаагийн тусламжтай зохицуулахаас аргагvйд хvрсэн байлаа. Урд єдєр нь шєнє орой болтол хуралдсан бага хурлын гишvvд дээр МАХН-ын ХХ1v их хуралд оролцох тєлєєлєгчид нэмэгдэн, бvртгэлээ хийж байгаа учраас ийн хєдєлгєєн эрс нэмэгджээ. Бvртгvvлээд гарч ирсэн тєлєєлєгчид андаш vгvй. Бvгд энгэр дээрээ "МАХН ХХ1v их хурал" гэсэн тэмдэгтэй бас мєн ийм бичээс бvхий хvрэн ширэн цvнх барьжээ. Хєдєє орон нутгийн тєлєєлєгчид голдуу хvмvvс намын байрныхаа ємнє зургаа татуулж харагдана. Гадаа нь ийм дvр зураг єрнєж байхад дотор хэвлэлийнхэнд зориулсан хурал болж байлаа. ємнєх єдєр нь єндєрлєсєн бага хурлын Х хуралдааны талаар мэдээлэл єгєхєєр МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр тэргvvтэй хvмvvс иржээ. Бага хурлаар хэлэлцсэн асуудлуудаа танилцуулж, их хуралд оруулах асуудал, тєлєєлєгчдийн бvтцийн талаар статистик vзvvлэлтvvдийг танилцуулсан юм. МАХН-ын их хурлын тєлєєлєгчдийн хувьд 18-25 насных 16, 26-35 насных 389, 46-55 насных 441, 56-60 насных 98, 60-аас дээш насны 77 хvн оролцож байгаа ажээ. Тулгар тєр байгуулагдсаны ойд зориулан 1206 гэсэн тоог онцолж бvрдvvлсэн тєлєєлєгчдийн 972 нь эрэгтэй, 234 нь эмэгтэй байгаа нь нийт оролцогчдын 24 хувь нь хvvхнvvд гэсэн vг. Тєлєєлєгчдийн 1134 нь дээд боловсролтой бол 40 нь тусгай дунд, 26 нь бvрэн дунд, долоон хvн бага боловсролтой байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Их хурлын тєлєєлєгчдийн хамгийн олон нь буюу 298 нь эдийн засагч мэргэжилтэй аж. Харин 257 нь инженер байна гэхчлэн нарийн судалгааг гаргажээ. Мєн намынхаа дэргэд бодлогын зєвлєл гэдгийг байгуулах гэж байгаа талаараа хэвлэлийн бага хурлын vеэр мэдэгдсэн юм. Энэ нь намын дэмжигчдийн хvрээг нэмэгдvvлэх гол зорилготой алба байх юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын єрсєлдсєн Ерєнхийлєгчийн сонгуульд 500 мянга орчим хvн тvvнийг дэмжжээ. 150 мянга нь тус намын гишvvд гэж vзвэл 350 мянга нь МАХН-ын дэмжигчид байна. Тиймээс энэ хvмvvсээр намынхаа хvрээг нэмэгдvvлэх зорилготойгоор бодлогын зєвлєл ажиллах талаар ярьж байв. Харин vvний дараа сэтгvvлчид зарим асуултад хариу авлаа. Гэхдээ аймгуудын Засаг дарга нартай уулзах, Сvхбаатар жанжны талбайд цэцэг єргєх, бєхийн барилдаантай гээд дараалсан ажлууд байгаа учраас цєєн асуултад хариулахаар шийдсэн бололтой. Сэтгvvлчдийн тавьсан асуултад МАХН-ын дарга Н.Энхбаярын єгсєн хариуг доор сийрvvлье.

-Намын даргад нэр дэвшvvлэхээр Удирдах зєвлєлєєс гурван хvний нэрийг дэвшvvлсэн гэсэн. Гэхдээ танайхан намын даргын асуудалд харьцангуй нээлттэй байна гэж байсан биз дээ. Энэ гурван хvнээс єєр хvн нэр дэвших боломж их хурал дээр гарах болов уу?
-Манай намын хувьд танхимаас нэр дэвшvvлэх, єєр хvмvvсийг санал болгох явдал нээлттэй байдаг. Энэ нь тийм ч шинэ явдал биш. 1996 онд Н.Багабанди бид хоёр намын даргад нэр дэвшээд байхад танхимаас єєр хvмvvсийг нэр дэвшvvлж, 10 орчим хvн єрсєлдєж байсан. Ер нь манайхан бvх шатандаа єрсєлдєх зарчмаар явдаг. Шат шатандаа єсч єндийх, мэдлэг боловсролтой єрслєдєх чадвартай, биеэ зєв авч явдаг тийм хvмvvсийн нэрийг дэвшvvлэх боломж нээлттэй байгаа. Одоогоор ерєнхийдєє Удирдах зєвлєлєєс гурван хvний нэрийг дэвшvvлээд байна. Энэ нь тулгаж байгаа хэрэг бус. Удирдах зєвлєлєєрєє хэлэлцээд л энэ гурван хvний нэрийг их хуралд оруулахаар товлоод байгаа. Гэхдээ их хурал дээр дєрєв, тав, зургаа гээд хэдэн ч хvний нэрийг дэвшvvлж байгаад сонгох бvрэн бололцоо бий. Найман жил энэ намын даргын албыг хашиж байгаа хvний хувьд би бодол саналаа ч хэлнэ. Шударга сайхан єрсєлдєєн болно гэж бодож байна. Ер нь тухайн намын дарга амжилттай ажиллаж байвал хэн нэгэнтэй єрсєлдєлгvйгээр ажлаа vргэлжлvvлэн хийдэг тэр зарчмаар би ажиллаж ирсэн. Харин Ерєнхийлєгчийн сонгуульд ялсны дараа хуулийн дагуу намаасаа тvдгэлзээд байгаа юм.
-Та сая намын даргыг найман жил хашсаны хувьд шинэ намын даргын тухайд саналаа хэлнэ гэлээ. Ер нь хэн дээр ямар санал гаргаж, хэнийг онцлохоо сэтгvvлчидтэй хуваалцаж болох уу. Хэрэв vгvй гэвэл энэ нь их хурлын тєлєєлєгчдийн саналд нєлєєлнє гэж vзсэнийх vv?
-Би найман жилийн турш энэ намын даргын албыг хашиж, зохих ёсны ачааг vvрч явсан хvн. Энэ єрслєдєєнд хэн нь ямар гэдэг талаар их хурал дээр намын нєхєд маань санал асуувал би хэлэхгvй гээд зугатаж бултах эрхгvй. Намын даргын хувьд ч 1985 оноос эхлэн энэ намд зvтгэж байгаа гишvvний хувьд ч тэр. Зєв зvйтэй саналаа хэлж, шинэ удирдлагатай хамтран ажиллах болно. Хэдийгээр Ерєнхийлєгчийн хувьд намаас тvдгэлзэх ч бусад бvх намуудтай хамтран ажиллах болно ш дээ. Харин хэнийг онцолж, нэр дэвшигчдийн тухайд юу хэлэхээ их хурал дээрээ л ярья гэж бодож байна.
-МАХН нэрээ сольж, Монгол Ардын нам болох тухай бага хурал дээр яригсдан ч хууль эрх зvйн vндэс бvрдээгvй гэсэн шалтгаанаар хойшлогдож байх шиг байна. Энэ нэр чинь танай ууган нэр гэдэг биз дээ. Яг ямар хууль зvйн заалттай харшлаад нэр солих асуудлыг хойш нь тавив?
-Манай намын уугуул нэр нь Монгол Ардын нам. МАХН уугуул нэр Монгол Ардын намаа сэргээх гэж байгаа гэсэн яриа 1990-ээд оны vед гадуур нэлээд тархсан. Намын зарим нєхєд ч энэ талаар хандаж байсан. МАХН-аа бvртгvvлэхдээ хашилтад МАН гэж бvртгvvлж байсан. Тэр vед биднийг ингvvлэхгvйн тулд МАН-ыг байгуулна гэж бvлэг хvмvvс хиймлээр гарч ирсэн. Хиймэл зvйл чинь єєрєє байх тогтноход хэцvv ш дээ. Тэгээд ч ийм маягаар нам байх гэж vзсэн ч болохгvй болохоор 1999 онд тэдгээр хvмvvс "vнэхээр МАН бол МАХН-ын уугуул нэр ээ. МАХН-ын Монголын тvvхэнд хийсэн гавьяа их" гээд намаа татан буулгаснаа мэдэгдэн, тамга хадгаа барьсаар ирсэн юм. Тэр хvмvvс ч МАХН-д элссэн, хэдийгээр ийм болсон ч цаасан дээр бичигдэх зарим баримт нь дутуу байгаа юм. Ийм vндэслэлээр одоогоор МАХН нэрээ солих боломжгvй болоод байна. єєрєєр хэлбэл "Техникийн саатал"-аас болсон гэж болно. Гэхдээ зарчмын хувьд нэрээ солих асуудлыг удирдах зєвлєл ч, бага хурал ч дэмжиж байгаа юм гээд тэнд цугларсан сэтгvvлчдэд "Нээлттэй Ерєнхийлєгч байна" гэдгээ тэрээр амлалаа. Тvvний намын даргын зvгээс хийлгэж буй бараг сvvлийн хэвлэлийн бага хурал єндєрлєсний дараа МАХН-аас сонгогдсон аймгуудын Засаг дарга нарын оролцсон уулзалт эхэлсэн юм.