Friday, June 17, 2005

Гурван сая еврогоор 23 сургуулийг "шунхдана"

Монголын мэдээ
Э.Тэнгэр

УИХ єчигдєр МАХН-ын их, бага хурлуудын завсраар "гялс" хуралдаж амжив. Аюулгvй байдал, гадаад бодлогын болон Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хамтарч, Байгаль орчны болон Эдийн засгийн байнгын хороод нэг гал болж vдээс ємнє хуралдсан бол vдээс хойш нэгдсэн хуралдаан боллоо. Энэ єдєр дєрвєн асуудал хэлэлцэхээр тєлєвлєсєн байв. Тэдгээрээр Нордикийн хєгжлийн сангийн Боловсролын салбарын хєгжлийн хоёрдугаар шатны тєслийн зээлийн гэрээнд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн тєсєл анхаарал татахаар байсан.
ємнє нь Азийн хєгжлийн банкны хоёр ч удаагийн зээлээр 40 сумын сургуулийн барилгыг засахаар тєлєвлєж байж. Гэвч vvнээс дєнгєж л 17 сургуулийг "будаж шунхдаад" л уг зээл дуусчихсан гэнэ. Тиймээс vлдэх 23 сургуулийн барилгыг шинэчлэхэд зориулж Нордикийн хєгжлийн сангаас гурван сая еврогийн зээл авахаар ярьж байгаа аж. Засварын ажил хэтэрхий vнэтэй байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан дараахь байдлаар тайлбарлаж байв. Тэднийхээр, барилгын бvх тєрлийн материалын vнэ 2-3 дахин нэмэгдсэн, бензин шатахууны vнэ єссєн нь засварын ажлын єртгийг ихэсгээд байгаа гэнэ. Тvvнээс гадна ихэнх сургуулийн барилга шинээр барихаас аргагvйгээр муудсан нь ч нєлєєлсєн юм байх. Тэгээд ч нэг сумын сургуулийн ард дотуур байр, бусад барилга, байшин байдаг гэж бодвол одоо засах гээд байгаа 23 дугаар сургуулийн засварын мєнгє цаад талдаа 60-аад барилгын єнгийг єєрчлєх гэнэ.
Харин Сангийн сайд Н.Алтанхуяг энэ байдлыг тєдийлєн сайшаахгvй байгаа юм. Тvvнийхээр, УИХ-ын гишvvд тєсвийн тєсєл хэлэлцэх vедээ зээлийн хєрєнгийг тєслийн хєрєнгє оруулалтаар ашиглавал яасан юм бэ гэсэн санал тавьж байгаа юм. Гэхдээ тэрээр, сургуулиудыг огт засахгvй гэж хэлээгvй шvv гэж байв.
Гишvvн Н.Содномцэрэн Завхан аймгийн Шилvvстэй сумын сургуулийн барилгыг ноднин 100 гаруй сая тєгрєгєєр зассан ч жил ч бололгvй дээврээс нь ус гоожиж, дахин засахаас єєр аргагvй байдалд хvрсэн жишээг дуулгаж, Зээлийн хєрєнгийн vр дvнтэй зарцуулалтын талаар шvvмжлэнгvй ярьж байна. Улаанбаатарт гурван давхар орчин vеийн байшинг 70 саяд багтааж босгоод байхад сумын нэг давхар байшинг 100 илvv саяар засдаг жишгийг тэрээр ойлгохгvй байгаагаа ч хэлсэн. Юутай ч эрхэм гишvvд энэхvv тєслийг УИХ-ын чуулганаар цаашид хэлэлцэх нь зvйтэй гэж тогтлоо.