Friday, June 24, 2005

Алим, ший гуанаас хvvхдvvд хордож, нэг нь нас баржээ.

Монголын мэдээ
Г.Тамир

Бидний єдєр тутам хэрэглэдэг тємс, хvнсний ногоо, жимсний 75 хувийг нь урд хєршєєс авчирдаг гэсэн тооцоо байдаг. Монголд борлуулж буй жимсний 90 гаруй хувийг нь хятадууд нийлvvлдэг аж. Гэтэл урд зvгийн жимс, хvнсний ногооноос хорт хавдар vvсгэдэг элементvvд илэрч, энэ тухай Мэргэжлийн хяналтын албад сэрэмжлvvлж, мэдээлсээр байгаа билээ.
Хятадаас авчирсан хvнсний ногоо, жимснээс их хэмжээний пистицид, нитрит, хєгц, мєєгєнцрvvд илэрсэн тухай манай сонин мэдээлсэн. Эдгээр нь хvний биед орж хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, хуримтлагдсаар хорт хавдар vvсгэх аюултай хэмээн мэргэжилтнvvд анхааруулсан. Тэд Хятадаас авчирсан жимс, ногоог аль болох хэрэглэхгvй байхыг анхааруулсаар байтал алим, ший гуанаас хvvхдvvд хордож, нэг нь амиа алдсан эмгэнэлтэй явдал саяхан болжээ.
Хэдхэн хоногийн ємнє хятад алим ихээр идсэнээс гvн хордлогод орсон хvvхэд Эх нялхсын эрдэм шинжилгээний тєвийн Хvvхдийн сэхээн амьдруулах тасагт хvргэгдэн иржээ. Хоёр нас хvрэх гэж байсан тэр хvvхэд ээжийнхээ Эрээн хотоос авчирсан алимнаас нэлээд хэдийг идсэний дараа бие нь гэнэт муудсан аж. Эмнэлэгт авчрахад хvvхдийн элэг, бєєр гvн хордсоноос дутагдалд орсон байжээ. Эмч нар тvvнийг аврахаар эрчимт эмчилгээ хийсэн ч бие нь муудсаар нас барсан байна. vvний дараа шийгуанд хордсон хvvхдийг мєн тус тасагт хvргэж иржээ. Шийгуа тvvний элэг бєєр зэрэг эрхтнээс гадна тархийг нь гvн хордуулснаас тархины дутмагшилд орсон болохыг эмч нар тогтоосон байна. Тэр хvvхдийг гуравдугаар эмнэлгийн тархи, мэдрэлийн тасаг уруу шилжvvлсэн аж. Энэ мэт химийн бодисоор бордсон хортой жимс, ногооноос хордсон тохиолдол vvнээс ємнє хэд хэдэн удаа гарч байсан бєгєєд аминаас холуур єнгєрсєн болохоор чимээ шуугиан болоогvй аж. Сvvлийн vед хорт хавдрын євчлєл залуужсан нь дээрх жимс, ногооноос vvдэлтэй гэж эрдэмтэд vзэж байгаа. Хорт хавдраас ємнє дээрх шиг хурц хордлогод орох юм уу, элэг бєєргvй болж vлдэх аюул энvvхэнд байна.