Friday, June 17, 2005

Багахангайн нефтийн vйлдвэр хаанаас зєвшєєрєл авсан бэ?

Єдрийн сонин
Б.ХАЖИДМАА

Багахангай дvvрэгт "Улаанбаатар нефть боловсруулах vйлдвэр"-ийн нээлт болсон тухай хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр дамжуулсан. Тэдний мэдээлж байгаагаар бол манайхан эх орондоо боловсруулсан шатахууныг 18 сарын дараа хэрэглэх аж. Энэ шатахуун боловсруулан худалдаалахын тулд БНХАУ-ын Хар мєрєн мужийн "Хуа Фу" группын 100 хувийн хєрєнгє оруулалттай орчин vеийн тоног тєхеєрємж бvхий vйлдвэр нь жилд нийт нэг сая тн газрын тос боловсруулах хvчин чадлаар ажиллах бололтой. Тvvнчлэн vйлдвэрийг хоёр улсын Засгийн газрын дэмжлэгээр байгуулах болсноо ч "Улаанбаатар нефть боловсруулах vйлдвэр"-ийнхэн онцолсон. Шинээр байгуулах гэж байгаа vйлдвэрийнхээ найдвартай, баталгаатай vйл ажиллагааг батлахын тулд "Хуа Фу" групп ОХУ-ын "ЮКОС" компанитай 20 жилийн нийлvvлэлтийн гэрээ байгуулсан гэнэ. Хачирхалтай нь тэдний "ЮКОС"-той хийсэн гэрээний талаархи мэдээлэл одоо болтол манай холбогдох мэргэжлийн байгууллагуудад ирээгvй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны тогтоолоор батлагдсан "Газрын тосны салбарт 2010 он хvртэл баримтлах чиглэл"-д "Газрын тос боловсруулах vйлдвэр нь байгаль орчинд халгvй, хvнд бvтээгдэхvvний гарц багатай, хаягдалгvй технологи бvхий тоног тєхєєрємж хэрэглэх" талаар заасан нь бий. Энэ дагуу vйлдвэрлэл эрхлэх хvсэлт бvхий тєс-лєє Монгол Улсын хэмжээнд газрын тосны бvтээгдэхvvний vйлдвэрлэл хангамжийн зохицуулалтын асуудал хариуцдаг тєрийн захиргааны байгууллага, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт (АМГТХЭГ) хvргvvлж, санал дvгнэлт гаргуулах шаардлагатай юм байна. "Барилгын тухай" хуулийн дагуу vйлдвэрийнхээ байгууламжийн бvрэн зураг тєслийн нарийвчилсан vнэлгээг ч мэргэжлийн байгууллагаар гаргуулах ёстой аж. Гэтэл эдгээр бvх ном журмын дагуух гvйцэттэлийг алгасч vйл ажиллагаагаа эхлэх болсноо "Зvvн-баян" ХХК зарласан буюу газрын тос боловсруулах vйлдвэрийн эрхийг чухам хэнээс авсан болоод ийн дур зоргоороо загнаж байгааг гайхаж байгаагаа илэрхийлж байгаа.

Уг нь "Зvvнбаян" ХХК vйлдвэр байгуулах саналаа 2003 онд Vйлдвэр, худалдааны яаманд хvргvvлж байжээ. АМГТХЭГ-аас Газрын тос боловсруулах эрхийн тусгай зєвшєєрєл олгогдсон эсэх болон Монгол Улсын хуулийн дагуу баримт материал бvрдээгvй учраас тухайн асуудлыг Vйлдвэр, худалдааны яамнаас удаа дараа хойшлуулж иржээ. Харин хариуд нь "Зvvнбаян" ХХК 2004 оны арванхоёрдугаар сард Багахангай дvvрэгт газрын тосны vйлдвэр байгуулах газар авсан, барилгын ажил эхлэх гэж байгаагаа л мэдэгдэж байжээ. Тийнхvv одоогоос 20-иодхон хоногийн ємнє зєвхєн орон нутгийн зєвшєєрєл бvхий газар дээр vйлдвэрийнхээ шавыг тавин ёсолсон. Гэтэл vйл ажиллагааны аюулгvй байдал болон vйлдвэрлэлийн тєслийг дэмжсэн дvгнэлт, зєвшєєрєл АМГТХЭГ болон Vйлдвэр, худалдааны яамнаас гараагvй байхад барилгын ажил эхлэх нь бvv хэл газрын эрх олгогдсон нь ч хачирхалтай явдал болжээ гэж холбогдох албан тушаалтнууд хэлэв. Чухамдаа гадаадын хєрєнгє оруулагчдын vйл ажиллагаа манай шийдвэр гаргах харьяа байгууллагын хараа хяналтаас гадуур, хууль бус явагдаж байгаа нь тэдэнд зуучлагч монголчууд их дур мэдеэн, сvлбэлдсэн vйлдэл хийж байгаа гэж холбогдох мэргэжилтнvvд тайлбарлаж байна. Vнэхээр тэр зуучлагч монголчууд улс, эх орноо хэт басамжилсан хэрэг.