Friday, June 17, 2005

МАХН-ын даргын тєлєєх дажин vргэлжилж байна.

Ардын эрх
Д.Оюунцэцэг


-Ерєнхий тандалтаар бол Ч.Улааныг баруун, зvvн бvсийнхэн дэмжих тєлєвтэй байгаа бол М.Энхболд хот тєдийгvй нийт массдаа нєлєє сайтай, харин С.Баяр ар тал муутай байгаа тєлєвтэй-

Их хурлын оршил ба намын тvvхэнд ховор маргаан.

Монголын улс тєрийн хvчнvvд дотроос харьцангуй эв нэгдэлтэй, тогтвортой гэгддэг МАХН их хурлынхаа босгон дээр бужигнаж байна. Энэ намын тvvхэнд ховорт орох маргаан дунд их хурлын оршил тавигджээ. Ардчилсан намыг л хэрэлдэж маргахдаа гарамгай гэдэг ч цагаа тулахаар МАХН дотор ч дажин дэгддэг аж.
Уржигдар орой болсон Удирдах зєвлєлийн хурлаар Нийслэлийн засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга Болдсайхан, Хан-Уул дvvргийн Засаг дарга Д.Загджав нараар хєдєєгийн тєлєєлєгчдийг лоббидуулан аймгууд руу утас цохиулж саналыг нь єєртєє татах гэсэн хэмээн тvvнтэй намын даргын тєлєє єрсєлдєх магадлал єндєр байгаа Засгийн газрын Шадар сайд Ч.Улаан, МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр нар дургvйцэж улмаарх ширvvн маргаан дэгдэх эх vндсийг тавьжээ. Сvvлдээ намын даргад нэр дэвшvvлэх асуудлыг хэлэлцэх аргагvй болсноос таван хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг байгуулахдаа тулж салсан. Тэгвэл МАХН єчигдєр намынхаа бага хурлын Х хуралдааныг хийв. Тvvнийг Д.Лvндээжанцан даргаллаа. МАХН дотор єдлєєд байгаа "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигvvрийн асуудлыг Ерєнхийлєгчийн сонгуулийн дараа болж буй энэ бага хуралд танилцуулахаар ємнє нь хойшлуулаад байсан юм. Харин энэ удаа жигvvрийг намын их хуралтай зэрэгцvvлж хэлэлцэх нь зєв vv, намын дvрэмд оруулах єєрчлєлттэй хамтатган хэлэлцэх vv, дараагийн бага хуралд шилжvvлэх vv, зєвлєєч гэсэн саналыг намын Удирдах зєвлєлийн зvгээс жигvvрийнхэнд тавьжээ. Жигvvр санаачлагчид ч "Нєхцєл байдлыг ойлгож байна. Саяхан сонгууль боллоо. Намын бага хуралд танилцуулах гэдгийг заавал Х бага хурал гэж ойлгохгvй байна. Дvрмийн тєсєл ярих vед ярилцаж болох юм" гэсэн хариу єгчээ. Энэ нь жигvvрийнхний хувьд хугацаа хожих тактик ч байж болох гэнэ. Эрхэм гишvvн Т.Очирхvv Удирдах зєвлєлийн хурал дээр жигvvр санаачлагчдын нэг є.Энхтvвшинтэй санал зєрж жигvvр хэрэггvй гэх аястай vг унагаад авчээ.
Бага хурлаар МАХН-ын дvрэм, мєрийн хєтєлбєрт нэмэлт, єєрчлєлт оруулах талаар хэлэлцсэн юм. Намын дотор жигvvр байж болох тухай МАХН-ын одоогийн дvрэмд байдаг заалтыг хэвээр vлдээхээр болжээ. Уг нь жигvvр байх эсэх, байгуулах, татан буулгах эрхийг намын бага хуралд vлдээе гэсэн єєрчллт хийх гэж байсан бололтой юм. Бас намын дарга нь Ерєнхий сайд байна гэсэн заалтыг дvрэмд суулгахаар ярьж байснаа тvр анзаарчээ. Энэ нь намын даргын тєлєєх дажинг бага боловч сааруулах vvднээс хийсэн алхам бололтой.

Ерєнхийлєгчийн сонгууль хоёр шаттай болох магадлал байжээ.

Бага хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь МУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд МАХН-аас оролцсон дvнгийн тухай байв. Илтгэгч нь МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга, тус намын сонгуулийн ерєнхий менежер С.Баяр. Урьд ємнєх Ерєнхийлєгчийн сонгуулиудтай харьцуулшгvй олон єрсєлдєгчтэй сонгуульд нэг хvн 50-иас дээш хувийн санал авсан нь их амжилт гэж ерєнхий менежер vзэж байгаа юм байна. Аядуу эхэлж алсуураа чангарах тактикийг МАХН-ынхан барьжээ. Нэр дэвшигч Н.Энхбаярын рейтинг судалгааны хоёрдугаар шатанд бvтэн 10 хувиар унасан нь сонгуулийг хоёр vе шаттай болгож мэдэх эгзэгтэй байдал vvсгэснийг С.Баяр дарга нуусангvй. Эрсдлээс гарах ажлыг яаралтай хийж "гарцаагvй гарах хvн бол Н.Энхбаяраас єєр хэн ч биш. Иймд сонгуулийг дахиулахгvй байх ёстой гэсэн аман ухуулгыг сонгогчид дунд хийсэн, халз мэтгэлцээнд сайн бэлтгэсэн, Социнтерний бvсийн бага хурлыг Улаанбаатарт хийлгэж намын нэр хvндийг єсгєсєн зэрэг нь хоёр дахь шатны сонгууль явуулахаас аварсан гэж тэрээр vзжээ. Ингэснээр сонгуулийн сурталчилгааны сvvлийн долоо хоногт Н.Энхбаярын рейтинг долоон хувиар єссєн байна. Гол єрсєлдєгч Ардчилсан намын хагарал,"Эх орон-ардчилал" эвслийн задралын фон дээр сурталчилгаа хийсэн нь МАХН-ын нэр дэвшигчид таатай нєлєє vзvvлжээ. Сонгуульд 315 сая тєгрєгийн хандив цуглуулж зарцуулжээ. Нэр дэвшигчээ єндєр оноогоор ялуулсан Увс, Дорноговь, Говь-Алтай, Улаанбаатарын МАХН-ын байгууллагууд сайшаагдаж ардчилагчдад саналаа тавьж туусан Хєвсгєл, боломжоо ашиглаагvй Архангай, идэвх зохион байгуулалт тааруу байсан Баян-єлгий, Булган, Дорнод аймгийн намын хороод зэмлэл сонсов. МАХН орон нутгийн сонгуульд тогтвортой сайн оролцдог ч тєвшин нь доошилж байгааг анхаарах болсныг дурдаж байсан.
МАХН ерєнхийлєгчийн сонгуулиас хэд хэдэн дvгнэлт хийжээ. Нам, олон тvмний холбоог сайжруулах, намын нэр нєлєє, имижийг залуу vеийнхэнд хvргэх, улс тєрийн нийт намын нэр хvнд буурч, тэднийг vгvйсгэх хандлага гарч буй єнєє vед МАХН илvv эрчтэй ажиллаж худлаа амалдаггvй гэдгээ харуулах ёстой гэж тус намынхан vзэж байгаа юм байна. Сонгогчдын гурав дахь хvчний тєлєєлєлд єгєх саналын хэмжээ єсч 25 хувь болсныг анхаарч шийдвэрлэх арга хэмжээ авах. ПиАр-чдыг шат бvрт бэлтгэх намын нэр барьж сєрєг сурталчилгаа хийдэг нєхєдтэй хариуцлага тооцох. МАХН-ыг бага дэмждэг хvн амын бvлэг, хэсэгтэй тулж ажиллах зорилтыг цаашид МАХН ємнєє тавихаар болжээ.

У.Барсболд ба "Улаан сарнай"

Намын даргын тєлєєх дажин дунд багагvй хєдєлж нєхдийнхєє аазгайг хєдєлгєж байгаа хvн бол Байгаль орчны сайд У.Барсболд ажээ. Тэрээр єєрийн тэргvvлдэг "Улаан сарнай" тєрийн бус байгууллагаараа дамжуулан МАХН-ын Удирдах зєвлєлд суудал эзлэх лобби хийж явна гэнэ. М.Энхболдыг намын дарга болгохыг дэмжиж аймаг, сум бvрт тvvнийг лоббидож ажил сэм зохиох тєлєєлєгч илгээсэн нь Удирдах зєвлєлийн хурал дээр илэрч маргаан дээр тос нэмсэн гэх. Ер нь У.Барсболдын хувьд намын дарга хэн болох нь толгойн євчин болоод байгаа янзтай. Удирдах зєвлєлийн гишvvн болоод авах нь тvvний эхний нvvдэл. Эр хvний дотор эмээлтэй хазаартай морь гэгчээр цааш нь юу эсийг тєлєвлєє билээ.
МАХН-ын удирдах зєвлєлийн хурал дээр МАХН-ын одоогийн дарга Н.Энхбаяр ирээд М.Энхболд, С.Баяр, Ч.Улаан нарын хэнийг ч ил дэмжээгvй сурагтай. Итгэл заагаад гарах нь гарна биз гэжээ. Харин цаагуураа бол М.Энхболдыг дэмжиж буйг ойрын эх сурвалж vгvйсгэсэнгvй.

Хот хєдєєгєєрєє талцах "тэмцээн"

Намын даргыг сонгох асуудлаас болж тєлєєлєгчид хот хєдєєгєєрєє талцан "тэмцэх " янзтай. Ерєнхий тандалтаар бол Ч.Улааныг баруун, зvvн бvсийнхэн дэмжих тєлєвтэй байгаа бол М.Энхболд хот тєдийгvй нийт массдаа нєлєє сайтай, харин С.Баяр ар тал муутай байгаа тєлєвтэй. Ер нь С.Баяр Ерєнхий нарийн бичгийн даргатайгаа vлдвэл барав гэх яриа ч гарчээ. Баруун аймгийн тєлєєлєгчид єчигдєр Нvхтэд "нам нийлж" Ч.Улааныг дэмжих талаар сэм ярилцсан сураг гарав.
МАХН-ын ХХШ их хурлаас сонгогдсон бага хурал бvрэн эрхийнхээ хvрээнд сvvлчийн хуралдаанаа хийж буй нь энэ. МАХН-ын ХХ1v их хурал хуралдмагц шинэ бага хурал, шинэ Удирдах зєвлєл сонгогдоно. Тэгэхээр єчигдєр болсон бага хурлын Х хуралдаан зvгээр ёс тєдий шийдвэр гаргаж нэр цэвэр шиг хоёр яс хагацахын тvvс болох шиг боллоо. МАХН-ын даргад гурван хvний нэр яригдаж ч дээр нь танхимд суугаа тєлєєлєгчид нэмж нэр дэвшvvлж, бас бие даагч ч єрсєлдєх эрх нээлттэй. Гэхдээ анхны гурав дээр хэн ч нэмэгдсэнгvй. Тэр бvv хэл сонины дугаар шилжих мєч буюу 22,20 цагийн байдлаар тэр гурвын аль нэгийг шигшиж vлдээлгvйгээр бvгдийг нь их хурлаараа хэлэлцvvлэхээр шилжvvлж тэнд маргааныг хагалуулахаар шийдвэрлэв. Н.Энхбаяр даргын гар сулармагц МАХН дотроо ийнхvv талцан бужигнаж эхэллээ.