Friday, June 03, 2005

Ардчилсан нам МАХН-аар зvгээ заалгахгvй

С.БАТБААТАР (2005.06.01)


Сонгууль болоод єнгєрлєє. Одоо шинэ Ерєнхийлєгчєє сэнтийд нь залах л vлдэв. Сар илvv хугацаанд хуйрнан бужигнасан хєл хєсєєн жаахан намдах биз. Харин сонгуульд «морио сойсон» улс тєрийн нам хvчнvvд, давааны боорцог хvртсэн, євдєг шороодсон хэн нь ч ялгаагvй оролцсон байдал, авсан саналдаа дvгнэлт хийж, алдаа оноогоо шvvн хэлэлцэх учиртай. Ардчилал хєгжсєн, улс тєрийн соёл тєлєвшсєн аль ч улсад хэм хэмжээ болж тогтсон ёсны нэг нь энэ.

Сонгуулийн дvнгээс шалтгаалаад намын дарга нь, Засгийн газар нь бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорч, элдэв эсийн юм болж байхыг бид бишгvйдээ л нэг vзэж, дуулсан. Харин бид бол тэднийг дуурайдаггvй, онцлогтой улс. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН vнэндээ гунигламаар ялагдал хvлээсэн боловч Н.Энхбаяр дарга нь албан тушаалдаа хэвээр vлдээд зогсоогvй, бvр УИХ-ын дарга болж, одоо Ерєнхийлєгчийн тамганы бариулаас атгачихаад байна.

Сая нэр дэвшигч нь дєнгєж 20 хувийн санал авсан АН-ын дарга Р.Гончигдоржийг огцорно гэж санахын ч хэрэггvй. Харин ч ханцуйдаа нуг нуг инээж, онгорхой vлдэх УИХ-ын даргын суудлыг зvvдлээд vнэгчилж байгаа. МАХН их хурлаа, «Эх орон» намынхан чуулганаа товлочихлоо. Харин яав, юу болов гэж байх ёстой Ардчилсан нам таг чиг. Yндэсний зєвлєлдєх хороо хэлэлцсэн болох биз. Гэтэл энэ YЗХ маань чухамдаа манай намыг ийм гутамшигтай ялагдалд хvргэсэн улс тєрийн жvжиг тавьсан юм шvv дээ» гэж Э.Бат-Yvл бичсэн байна лээ. Тvvний хэлснээр болбол харамсалтай л хэрэг.

Монголын ард тvмэн Монгол дахь ардчиллыг Ардчилсан намаар тєлєєлvvлж ойлгодог юм. Сая М.Энхсайхан 20.05, Б.Жаргалсайхан 13.83, Б.Эрдэнэбат 11.33 хувийн санал авсан нь Ерєнхийлєгчийг сонгох ємнєх сонгуулиудад улс тєрийн гурав дахь хvчний тєлєєлєл хамгийн олон хувийн санал авсан тохиолдол боллоо. 1997 онд Ж.Гомбожав 6.64, 2001 онд Л.Дашням 3.54 хувийн санал авч байсантай харьцуулаад энэ дvгнэлтийг хийж байгаа юм. Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар М.Энхсайхантай буюу Ардчилсан намтай тун ойр тvвшний санал авсныг Монголын ард тvмний Ардчилсан намд итгэх итгэл мухардсантай холбоотой хэмээн vзэхээс єєр аргагvй.

Ерєєсєє шулуухан, тvс тасхан хэлчихэд «ардчиллын хvvхдvvд» хэмээн та нарыг єхєєрддєг байсан vе єнгєрч, ард тvмэн хариуцлага тооцож, алганы амт vзvvлж эхлэхийн дохио болж байна бус уу. Гэтэл сонгуульд ялагдаж, сонгуулиас хойш бvтэн 10 хоног єнгєрчихєєд байхад хар цагаан дуугvй суугаа нь єєрийгєє Ардчилсан нам хэмээн эндvvрдэг этгээдvvдийн баярласны шинж vv, эсвэл амин заяатайгаа намаа холбож ойлгодог vнэнч шударга хэсгийнхний бахардсаны тэмдэг vv?

Сонгуульд Ардчилсан нам, Энхсайхан хоёрын хэн нь оролцсон бэ?

Асуултын хариу амархан. Хоёулаа шvv дээ гээд хэн ч хариулчих л байх. Улс тєрийн утгаараа бол Ардчилсан нам оролцож, Ардчилсан нам ялагдчихаад байна. Энэ маргаангvй vнэнийг харж, мэдрээд байгаа хэрнээ хvлээн зєвшєєрєхгvй байгаа нэг хэсэг, мэдсэн ч мэдээгvй царайлж, арьсаа, мєнєєх алба тушаал, эрх мэдэл хэмээх туйлын зорилгоо тосолж, тордож суугаа нєгєє нэг хэсэг байх шиг.

Эхний хэсгийнхэн «Энхсайхан яагаад єєрийнхєє хувийн рейтингээр 10 хувийг авчихаж чадсангvй вэ. Намынхаа нэрээр дор хаяж 20 хувийн санал авах байсан шvv дээ» гэж гvрийх байх. Нєгєє хэсэг нь Энхсайханы ялагдлыг бараг л дайснаа дарж дархан цолоо мандуулах боломж олгосон ялалт мэтээр сэтгэж, яаж ийгээд єєрийн эрх дархаа баталгаажуулж авах далим vvсгэж байж магадгvй юм.

1996 онд «Ардчилсан холбоо» эвсэл Засгийн газраа дангаар байгуулж, ээлж дараагаар Засгийн газраа цааш харуулж, мундраа хутгаж байсан vеийг санаж байна.

Нэгэн тийм ээлжит огцролтын дараах бухимдлын vеэр «халзан» хэмээх Ганболд «Маргаж муудалцаад юvхэв, нєхєд минь. 50 гишvvнтэй болгож єгсєн бурхан тэнгэрт залбирцгаа. (Тэр vед УИХ-ын 76 суудлын 50-ыг «АХ» эвсэл авчихсан байсан) Хэрвээ бид 51 суудалтай, vнэмлэхvй олонх болчихсон бол єдийд Засгийн газраа огцруулах биш, УИХ-аа тараачихсан найрлаж байх байсан шvv. 2008 он бол бидний Засгийн эрх барих потенциальный хугацаа гэж би та нарт хэлж байсан. Одоо хэн нэг нь гомдоллоод, заримыгаа буруутгаад байх шаардлага огт байхгvй. УИХ-аа тараачихалгvй Засгийн эрхийг барих хєлєє, дvрээ олоод авахыг л хичээх хэрэгтэй. Бидний арай эртэдсэн энэ ялалт олон арван жилийн ялагдлын хєрс л битгий болоосой» гэж хэлж байхыг чихээрээ сонсож билээ. Бодмоор энэ vгийг Ерєнхий сайд, УИХ-ын гишvvн, сайд, агентлагийн даргын ямбанд бялуурсан нєхєд нь нэг чихээрээ оруулаад нєгєє чихээрээ гаргачихсан юм.

Далайлт нь сvртэй ч буулгах нь зєєлєн эцгийн сэтгэлтэй ард олон нь 2004 онд ахиад л бараг Засгийн жолоо атгуулах дєхєв. АН-д 25, эвсэж нэгдсэн нєгєє хоёр намд нь есєн суудал єгч, хэрвээ дахиад ганц суудал ахиу авчихсан бол бие даагч гурав, БНН-ын нэгтэй нийлээд засаг тєр болж тоглох хоёр дахь жvжгээ найруулах байлаа. Да.Ганболдын хэлснээр монголчуудыг, ардчиллынхныг бурхан тэнгэр хоёр дахиа харж vзсэн нь тэр байлгvй дээ.

Ахиад л албан тушаал, сайд, даргын суудлын булаалдаан, алалдаан. Ерєєсєє Ардчилсан намын толгой хавьд хэрвээ нам нь боломжийн амжилтад хvрээдэхвэл аль амттайгаас заавал хувь хvртэх хувь заяатай мэтээр єєрсдийгєє тєсєєлж, бvр «ёстой» хэмээн хуурай агсамнадаг, тvvнийгээ vзэл бодол, зорилго эрмэлзлийн идеал мэтээр ойлгосон, энэ идеалынх нь дэргэд намын хєгжил, бэхжилт, нэр хvнд єчvvхэн муу ялааны амины дайнд ч vл тооцогдох хэсэг бvлэг єсєн торниж, одоо бvр амь бєхтэй, суурь баттай болсон бєлгєє. Нам сонгуульд унасны дараа тэд намдаа жигтэйхэн vнэнч шударга, намынхаа тєлєє амь биеэ vл хайрлагчийн дvр эсгэнэ. Намын буянаар олж авсан албан тушаалынхаа нэр нvvрээр хулуун авсан бохир мєнгєє зурамны нvхэнд ус цутгах мэт бага багаар гоожуулж, єєрийгєє даган баясагчдыг, тvvнтэй адил дарга болохыг хvсэгч долдойчуудыг годхийлгэнэ.

Иймэрхvv Ардчилсан нам, Монгол дахь ардчиллын нэр хvндийг хувийн єчvvхэн олз ашгаар панзлагчид Ардчилсан намыг vгvй хийж байна. Бат-Yvлийн дээр дурдсан нийтлэлд єгvvлснээр бол Ерєнхий сайд тэргvvтэй Засгийн газрын гишvvд намаасаа нэр дэвшигчийн эсрэг мэдэгдэл гаргаж, «дуртайгаа дэмжээрэй» хэмээн нєхдєдєє мессеж бичиж суусан гэнэ. Тэгэхээр Энхсайхан, тvvний нам vнэхээр л «урвалтын золиос» болж ялагдсан нь ив ил байна.

Ардчилсан нам яах вэ?

Тараасай, бутраасай, хэрэлдэж уралцаасай, сєнєж мєхєєсэй гэж нэг хэсэг нь хvсэж байгаа байх. Гэхдээ тэдний санаснаар болтол єдий. Энэ бол vндэсний хэмжээний нам. Лидер хэмээгч албан тушаалын авлигачид нь бараг л єлгийд байхаас нь эхлээд нэрийг нь хєєдєж байгаа ч ертєнцийн хийгээд дэлхийн ардчиллын нvvр царай болсон энэ нам санаан зоргоор vvдээ барьчихгvй. Энэ намыг Монголын ард тvмэн, Монголын ирээдvй дэмждэг юм.

Авах идэхийн, албан тушаалд шvлэнгэтэхийн хорд автсан, урваж тэрслэхийн, vзэл бодлоо, vнэлэмж эрмэлзлээ худалдахын vлгэр загвар болсон дээдчvvлтэйгээ хариуцлага тооцож, намаа нам шиг байлгах юмсан гэсэн жирийн гишvvдийнх нь хувьд харин бодож санаж буй зvйл бий л байх.
2001 онд Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнєх сунгаа Ардчилсан намын дотоодод болсны дараахан «Гончигоо давхар нvvдэл хийж байгаа юм аа. Сонгуульд ялчихвал мэдээж Ерєнхийлєгч болчихно. Ялагдвал сунгаанд ялсан, Ерєнхийлєгчид єрсєлдсєн гэдгээрээ тvрий барьж АН-ын дарга болно. Тэгээд дахин Ерєнхийлєгчид хvч vзнэ. Эцэст нь танай АН-ынхан соцдекvvдэд ээлжит ялагдлаа хvлээж, «Алтан гадас»-ынхан та бидний толгой дээр сууна» гэж МСДН-ын нєлєє бvхий зvтгэлтэн халамцуухан дєвчигнєж байхыг хараад «Арай vгvй байлгvй» гэж бодож суусан минь эндvvрэл байж. Юм бvхэн бараг л тvvний хэлснээр болж байна.

«Алтан гадас»-ынханд биеэ vнэлсэн АН-ынхан єдгєє сайд болчихоод маналзаж суугаа. Бялууны хэрчим хувааж долоож дассан анд Элбэгээ нь тэдэнд хань болж байгаа. «АХ» эвслийн мандан бадарч байх vед Гончигоо-Энхбаяр-Элбэгээ гэсэн гурвалжин их юм шийдэж байсныг олон баримт нотолдог юмаа.

Єнєє маргаашдаа Гончигоо дарга, єєрт нь биеэ vнэлэгчидтэйгээ хамжаад, дээр нь Ерєнхий болон дагалт сайдуудын эрх ямбад тулгуурлаад нэг хэсэгтээ амь бєхтэй байх нь бололтой. МАХН-ын бvлэгт урвасан хэдэн нєхєр улайж, улцайсаар 2008 онтой золгох нь ойлгомжтой. Тэдэнд айлын хаалгыг хаагаад гарчих иргэний хийгээд улс тєрийн зvрх зориг байхгvй. Харин магадгvй зарим нь дvvрсэн хэрэг хэмээн МАХН-ын хатавч руу суучих газар хайн єлєлзєх нэг боломж бий. Тийм санаархал эрт тєрсєн гэдгийг хэвлэлийнхэн барин тавин мэдээлсэн шvv дээ. Уг нь тэд явчихвал л зvгээр юмсан.

62-ын бvлэгт урвагчдад тєрхємдєє эргэж ирэх нvvр vнэндээ байхгvй. Харин АН-ын буурийг сахиж vлдсэн М.Энхсайхан, Э.Бат-Yvл, Ж.Наранцацралт, Л.Гvндалай, О.Энхсайхан, Ж.Батхуяг нарт Ардчилсан намыг тєлєєлєх, гишvvд дэмжигчдийнхээ хvсэл зоригийг илэрхийлэх бvрэн эрх бий. Ядаж тэд намынхаа маргаашид санаа зовних эрхтэй.

Элбэгээд найдах хэрэггvй нь аль хэдийнээс тодорхой болсон. Нєхєн сонгуульд дэвшээд vздэг юмуу гэсэн санаа бодол цухалзуулж яваа сураг байсан. Хэрвээ АН-д дахиад хатуухан цохилт авчрах гээгvй юм бол хороолол зvглэсэн сайвар жороо явдалдаа тэр цэг тавих биз ээ.

«Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байна. Тэр шинэчлэлийг намын дарга Гончигоо ч, Ерєнхий сайд Элбэгээ ч авчирч чадахгvй». Энэ vгийг МАХН-ын гишvvн хэлсэн юм шvv. Уг нь АН ингэж МАХН-ынхнаар зvгээ заалгадаг нам арай ч байгаагvй дээ. 61-ын бvлгийн дэд дарга Р.Гончигдорж, тэдний тогооноос хусам горьдож суугаа гишvvд бол харин магадгvй юм аа.

Let's skyrocket the savor of news business in Mongolia

Let's change the type of news business in Mongolia since recently many news agencies keep reporting their backups, like Zuunii Medee is backing up Enkhbayar, Onoodor is backing up Bagabandi etc.

Nonetheless, some says where is the truth of Mongolian news. If you read all the stuffs in Mongolian news it's about herds or how Mongolians are living in hardship. Now, we gotta change this to modern way of spreading the news in Mongolian and English.

I'll later on do some work on this issue.