Wednesday, June 15, 2005

МАХН-ын бага хурал єнєєдєр болно

Зууны мэдээ
Б.Тєгс

МАХН-ын Удирдах зєвлєлийн шийдвэрээр тус намын Бага хурлын Х хуралдаан єнєєдєр болно. Монголын улс тєрийн хамгийн ууган намын одоогийн Удирдах зєвлєл, Бага хурлын бvрэн эрхийнхээ хvрээнд хийж буй хамгийн сvvлчийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр тєлєвлєжээ. Тухайлбал Монгол Улдсын Ерєнхийлєгчийн сонгуульд МАХН-ын оролцсон байдал, энэ сарын 16-18-нд болох намын ХХIV их хуралд тавих улс тєрийн илтгэлийн эцсийн хувилбал, МАХН-ын дvрмийг шинэчлэн найруулах, тєсєл зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ. Хуралдааны гол илтгэлvvдийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр, Удирдах зєвлєлийн гишvvн, нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн нар тавьж хэлэлцvvлнэ.

Японд суралцаж буй оюутнуудын зардлыг шийдлээ

єдрийн сонин
Б.Од

Япон, Монголын засгийн газар хооронд "Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлгийн тєсєл"-ийн хоёр нот бичигт гарын vсэг зурах арга хэмжээ єчигдєр боллоо. Энэхvv буцалтгvй тусламжийн хоёр тєслийн эхнийх нь энэ онд хэрэгжvvлэх тєсєл бєгєєд энэ жил сонгон шалгаруулах vйл ажиллагаа нь эхлэх юм. Нєгєє таєсєл нь одоо Японд суралцаж буй оюутнуудын зардал хєрєнгє юм. Дээрх хоёр тєслєєр олгох тусламжийн нийт дvн нь дєрвєн тэрбум тєгрєг болж байгаа аж. "Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлгийн тєсєл" нь Японд магистрийн сургалтад хамрагдах оюутан залуусын зардал, сургалтын тєлбєр зэрэг Японд суралцахад шаардлагатай хєрєнгийг олгодог. Энэ жил "Хvний нєєцийг хєгжvvлэх тэтгэлгийн тєсєл"-ийг тав дахь удаагаа хэрэгжvvлж байгаа бєгєєд єнгєрсєн дєрвєн удаагийн тєслєєр нийт 80 оюутан шалгарч, єнгєрсєн жил эхний 20 оюутан бvгд магистрийн зэргээ хамгаалж, эх орондоо эргэж ирсэн байна. Ирэх долдугаар сарын 1-нд Японд суралцахаар хэсэг оюутан явна.