Tuesday, June 14, 2005

Дэлхийн дээвэрт Монголын далбаагаа мандуулсан манай уулчид ирлээ

Дэлхийн хамгийн єндєр цэг Эверестийн 8550 метрийн єндєрт Монгол тєрийн далбаагаа анх удаа мандуулсан манай уулчид єнгєрєгч бямба гаригт эх орондоо ирлээ. Эверестэд гарсныхаа дараахан утсаар ярихдаа "Гэрээ их санаж байна" хэмээн хэлж байсан уулчдаа монгол тvмэн ч санан хvлээсэн байлаа. Учир нь тэднийг угтахаар гэрийнхэн, Монголын уулчдын холбооныхноос гадна их олон сэтгvvлч, тєр засгийн тєлєєлєгчид, жирийн иргэд цугласан байсан. Бээжин-Улаанбаатарын онгоц 13,30 цагт Буянт-Ухаад газардсан ч уулчид нэлээн хожуу гарч ирсэн нь эмчийн vзлэгт орсонтой нь холбоотой аж. Тэд ирэхийнхээ ємнє Бээжинд хоёр хонож мєн л биеэ сувилж тэнхрvvлсэн байна. Цаст Гималайд олон хоног нойр хоолгvй зvтгэсний гэрч болж тэдний царай баахан гандаж борлосон харагдана. Гэсэн ч хvйтэн хvнд хэцvv єдрvvдийг ардаа vдэж, ємнєє тавьсан зорилгоо бvрэн дvvрэн биелvvлсэн тэдний нvvрэнд нь баясал гийж, нvдэнд нулимс чийгтэн эх орон, ээж аавдаа vнсvvллээ.
Тэнд цугласан хvн бvрийн амнаас "Их баяртай байна. Уулчдаа Эверестэд гарна гэдэгт итгэлтэй байсан" хэмээсэн "Mongolia Everest Expidition" багийн ахлагч Д.Баярням "vнэхээр баяртай байна. Монголчууд энэ ууланд гарах цаг нь болжээ. Монгол хvн бусад улс vндэстний адил Эверестэд гарч чадах юм байна. Бидний араас дэмжиж байсан та нарынхаа халуун сэтгэлийг бид тэр єндєр уулнаас мэдэрч байсан шvv" гэлээ. Багийн гишvvн Р.Тулга ч араас маань дэмжиж тэтгэж байсан ард тvмнийхээ тэр энергийн хvчээр бид оргилд гарч чадсан гэж байсан юм. Харин тєрийн далбаагаа 8850 метрийн єндєрт мандуулсан Г.єсєхбаяр "Оргилд гарчихаад Монгол нутгаа харах гэж их хичээсэн. Даанч vvлнээс єндєр гарсан учраас хичнээн хичээгээд хэдэн цаст оргилоос єєр юу ч харагдаагvй" гэв.
Уулчдыг угтахаар "Харанга" ая дуугаа єргєж мотоцикльтой рокерууд ирсэн харагдсан. Мєн уулын спортын ахмад тамирчид ч хоцорсонгvй, єєрсдийнх нь зvтгэж явсан нэгэн насных нь зорилгыг биелvvлсэн хєвгvvддээ баяр хvргэлээ. Энэ бvхний дараа уулчид маань Сvхбаатарын талбайг зорьсон юм. Тэд анх энэ талбайгаас аяны жолоогоо мєн эндээ ирж эвхэж байгаа нь тэр гэнэ. Ингэснээр Гималайн цаст оргил Эверестэд авирсан аялал дуусч байгаа аж.
Хэдий бие сайн гэж байсан ч уулчид єчигдрєєс эмчилгээнд орж байгаа бєгєєд єндєрт удаан байсан тамирчдын биед даралт, цусны эргэлт єєрчлєгдєх гээд тодорхой хэмжээний єєрчлєлтvvд гардаг байна. vнэхээр ч 7500 метраас эхлэн байнга хvчилтєрєгчийн аппараттай байсан ч амьд байсан амьтан байхын нєхцєлгvй тэрхvv хатуу ширvvн, агааргvй орчин хvний биеийг хэрхэн сульдааж ядраах нь ойлгомжтой билээ.
"Mongolia Everest Expidition" багийг угтан авсан уулын спортын тамирчид тэднийгээ сансарт явган гараад ирсэн нисэгчид хэмээн тодотгож байсан юм.
Тэднийг хэвтvvлж эмчлэхээр хоёрдугаар эмнэлэгт гурван ор бvхий тасаг бэлдсэн сурагтай. Одоо багийнхныг товч танилцуулъя.
Багийн ахлагч Д.Баярням уулын спортын мастер, МvТВ-ийн сурвалжлагч, газарзvйч. 1964 онд тєрсєн. ШУА-ийн газарзvйн хvрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан.
Г.єсєхбаяр -мэргэжлийн уулчин, уулын спортын мастер. 1978 онд тєрсєн.
Р.Тулга -телевизийн найруулагч, опероаторч, уулын спортын мастер, МvТВ, On&Off-д найруулагчаар ажиллаж байсан. "Таланки" студийн захирал.
Багшийн сэтгvvлч хоёр гишvvнийг Буянт-Ухаан дээр буунгуут Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагнал Хэвлэл мэдээллийн тэрvvний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм.

Д.Оюунтуяа

єдрийн сонин

МАХН-ынхан дангаараа хуралдаж Их эвслийн хувь заяаг ярилцав

УИХ дахь МАХН-ын бvлгийнхэн амралтын єдєр буюу єчигдєр цагаан байрандаа хуралдав. Гэхдээ албан ёсоор 62 гишvvнтэй " бvдvvн" бvлгийнхэн энэ удаад Ардчилсан намын 25 гишvvнээс " нуугдан" бvтэн єдєржингєє хуралдсан юм. Тэд vvнийгээ удахгvй болох намын их хурлынхаа ємнє хэлэлцэх асуудал байгаа гэж тайлбарлаж буй. Гэвч их эвслийн орших, оршихгvйн хувь заяаг хэлэлцэхээр ийнхvv дангаараа хуралдсан байна. Тэд бvдvvн бvлэг хэвээр байх эсэхийг хэлэлцсэн сурагтай.

А.Алт

Ардын эрх

Шар зангиатнууд Ерєнхийлєгчдээ бэлэг бэлджээ.

Эрvvл нийгэм иргэний хєдєлгєєн гэх сvржин нэртэй даржин хэдэн залуус сонгуулийн ємнє баахан шоудаж байгаад гэнэт л чимээгvй болчихсон. Н.Энхбаярын эсрэг баахан сvрт жагсаал зохион байгуулж авилгалчдыг цээрлvvлдэг хvмvvс болж байгаад єєрсдийгєє цээрлvvлчихсэн vv гэмээр алга болсон. Харин саяхнаас хєдєлгєєний тэргvvн Батзандан ганц нэг vг дуугарч ээлжит шоугаа эхлэх гэж байгаагаа мэдэгдсэн. Тvvний хийх гэж байгаа хvн нь єнєє л Н.Энхбаяр болон тvvний хамсаатангууд гэх нэрээр баахан хvний нэр зурагтай зургийн vзэсгэлэн талбай дээр гаргах гэнэ. Тvvний уг уран бvтээлд эрхэм тєрийн тvшээдийн авилгал хээл хахууль авсан талаар нь баримтжуулж хийж байгаа арга бололтой. Харин энэ удаагийн vзэсгэлэнд нь Батзандангаас єєр оролцох хvн тун ховор байгаа бєгєєд єдрийн 1000 тєгрєгийн ажилчид нь буюу хєдєлгєєнийхєн нь аль хэдийнээ тарсан сурагтай. Шар зангиатнуудын хєдєлгєєн намжсан ч ганц дайчин ганцаардахгvй гэдэг шиг Батзандан шинэ ерєнхийлєгчийн тангараг єргєх єдєр уг уран бvтээлийн vзэсгэлэнгээ нээх юм гэсэн шvv.

Хvмvvс

Л.Болдхуяг єргємжит консулаар томилогдлоо.

"Голомт " банкны Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, " Бодь интернэшнл" компанийн Ерєнхий захирал Л.Болдхуяг Швед улсаас Монголд суугаа єргємжит консулаар томилогджээ. Ноён Л.Болдхуягийг Шведийн єргємжит консул болсонтой нь холбогдуулан тус улсын Гадаад хэргийн сайд болон Стокгольм хотын амбан захирагч хvлээн авч уулзсан байна. Мєн Шведийн хаан, хатан хааныхаа хамтаар хvлээн авч уулзаж, хvндэтгэл vзvvлжээ.

Ардын эрх

Туркийн буцалтгvй тусламжаар Хархоринд зам тавина.

УИХ дахь Монгол-Туркийн парламентын бvлгийн дарга Р.Эрдэнэбvрэнгээс дараах зvйлийг тодрууллаа.

"Хэдхэн хоногийн дараа Туркийн тєлєєлєгчид манай оронд ирэх гэж байгаа тухай сонслоо. Тэд Монголд ямар ажил амжуулах вэ?
-Энэ сарын 15-нд ТИКА / Туркийн олон улсын хамтын ажиллагааны газар/-ийн ерєнхийлєгч манай улсад ирэх гэж байна. Тэрээр Хархориноос Хєшєє цайдам хvртэлх хатуу хучилттай зам шинээр тавих гэрээнд гарын vсэг зурах юм. Гэрээ ёсоор уг замыг Туркийн буцалтгvй тусламжаар тавих бєгєєд нийт зургаан сая ам.долларын зардал гарах тооцоотой.
-Зам тавих ажлыг хэзээнээс эхлvvлэх вэ?
-Туркийн Ерєнхий сайд ирэх сарын 17-нд манай улсад айлчлахаар ирнэ. Энэ vеэр замын ажлын нээлтийг хийхээр тєлєвлєж байгаа. Урьдчилсан тооцоогоор Хархориноос Хєшєє цайдам хvрэх 45 км замыг жилийн дотор ашиглалтад оруулна.

Б.Тєгс

Зууны мэдээ