Sunday, June 05, 2005

МАХН нэрээ солих нь тодорхой болоод байна.

Саарал ордон сvvлийн єдрvvдэд сvрхий эзгvйрч, МАХН-ын цагаан байшин хєл ихтэйхэн байна. Намын даргаа Ерєнхийлєгчєєр дэвшvvлэн зайлуулсан МАХН-ынхан энэ сарын сvvлээр болох Онц их хуралдаа бэлдэж эхлээд байгаа нь энэ аж.
Эрхэм гишvvд нь vгээ цэнээд, бие бие рvvгээ сэм сэмхэн "тагнуул илгээх нь" энvvхэнд. Нэгэнт дарга нь одоо дотоод хэрэгт тєдийлєн оролцох эрхгvй болсон учир хэн бvхэн завшааныг ашиглахаар єрсєх нь мэдээж.
Ямар ч байсан тус намд нэгэнт vvсээд байгаа ил далд фракцынхны мэдээлж байгаагаар, Онц их хурлаараа намынхаа нэрийг солих нь тодорхой гэнэ. Энэ асуудлаар намын гишvvдийнхээ дунд судалгаа явуулахад олонхи нь намынхаа нэрийг солих хэрэгтэй гэж дэмжсэн бєгєєд товчлолоо хэвээр vлдээгээд Монголын ардчилсан хєгжлийн нам гэсэн хувилбарыг сонгох хэрэгтэй гэж олонх нь санал нэгдсэн байна. Арав гаруй жилийн ємнєєс яригдаж ирсэн тус намын нэрийн асуудал ийнхvv энэ жил шийдэгдэх шинжтэй байна. Мєн энэ хурлаар удирдлагуудаа нэг хэсэг бєндєгнvvлсэн" Уламжлал-шинэчлэл-шударга ёс-ардчилал" жигvvрийг хvлээн зєвшєєрєх магадлал єндєр байгаа аж. єнгєрсєн гуравдугаар сард болсон МАХН-ын Их хурлаар дээрх асуудлыг ярьсан боловч даргынхаа нєлєєгєєр жигvvр нэг хэсэгтээ хумигдахаас єєр аргагvй байдалд орсон. Тэр ч байтугай жигvvр санаачлагдад албан тушаал амласан гэх боловч єнєєдрийг хvртэл жигvvрийнхнийг намынхаа удирдлагууд баярлуулалгvй єдийг хvрсэн.
Харин хамгийн халуухан асуудал болох намын даргаар хэнийг сонгох талаар МАХН-ын лидерvvдийн дунд ширvvхэн єрсєлдєєн болохыг тус намынхан vгvйсгэсэнгvй. Ялангуяас vvлийнvед тус намын нэр нєлєєгєєр улс тєрд орж ирж, єєрийн гэсэн имиж, vзэл бодлоороо ялгарах болсон залуучууд нь намаа толгойлох эрхийн тєлєє хvч vзнэ гэдгээ албан бусаад мэдэгдээд амжжээ. Тэр ч байтугай залуучууд намын нэрийн талаарх єєрсдийн хувилбарыг хvртэл санал болгосон аж.
Одоогоор нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч, Нийсэлийн МАХН-ын хорооны дарга М.Энхболд Онцгой байдын сайд У.Хvрэлсvх нарын нэр сонсогдож байна. Гэвч МАХН-ын ахмадууд залуусыг толгой дээрээ гаргачихвал АН-ын жишгийг дагаж болзошгvй хэмээн сэрэмжлэн наанаа толгой дохиж буй ч цаана сэгсэрч суугаа сураг ч бас байна.
Эцэст нь тэмдэглэхэд хэдхэн хоногийн ємнє хуралдсан МАХН-ын Удирдах зєвлєлийн хурлаар Онц их хурлын товыг энэ сарын 27, 28-ны єдрvvдэд хийхээр эцэслэн шийдсэн. Харин хэлэлцэх асуудлуудаа дахин ярилцаж байж шийдэхээр болжээ.



Т.Болор /Монголын мэдээ /