Friday, June 24, 2005

С.Баяр: Бид жигvvрийн асуудлыг судалж vзээгvй байна

єдрийн сонин
М.Баатар

-Хэн дуртай нь жигvvр байгуулахаас сэргийлж босго єндєрсгєсєн шийдвэр гаргасан-

Унжран, сунжран хуралдсан МАХН-ын их, бага хурал дууссантай холбогдуулж шинэ удирдлагууд нь єчигдєр хэвлэлийн бага хурал хийлгэв. Уг хуралд намын дарга М.Энхболд, ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр, нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцсон. Хэвлэлийн хурлын эхэнд саяхан єндєрлєсєн хурлууд болон тvvнээс гарсан шийдвэрийн талаар намын дарга танилцууллаа. Ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр намын мєрийн хєтєлбєр болон дvрэмд орсон гол, гол єєрчлєлтvvдийн талаар нэмж тодотгов. Мэдээллийн дараа сэтгvvлчид тэднээс сонирхсон зvйлээ асуусан юм.

-Удирдах зєвлєлийг 19 хvнтэй байгуулсан гэж хэллээ. Зарим хэвлэлд 21 гишvvнтэй гэж бичигдээд байгаа. Аль нь зєв юм бэ. Мєн нийслэлийн намын даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?
М.Энхболд: -Дvрмэнд Удирдах зєвлєлийг 19-21 хvний бvрэлдэхvvнтэй байна гэж заасан. Бага хурлаас 19 хvнийг томилсныг та бvхэн мэдэж байгаа. Харин vлдсэн хоёр нь Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга болон нийслэлийн намын хорооны дарга байх юм. Хотын намын даргын асуудал удахгvй яригдана. Удирдах зєвлєлєєс тодорхой чиг єгєх бєгєєд бид шударга єрсєлдєєний журмаар нийслэлийн намын хорооны даргаа сонгох болно. єєрєєр хэлбэл, хотын намын хорооны гишvvдийн дийлэнхийн саналыг авсан хvн л нийслэлийн намын хорооны дарга болох юм.
-Энэ бага хурлаар жигvvрийн асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч хэлэлцсэнгvй. Ямар учиртай юм бол. Та намын дарга сонгогдсоны дараа намынхаа шинэчлэлд єєрийн хувь нэмрээ тодорхой хэмжээгээр оруулна гэж байсан. Ерєнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсоны хувьд та ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?
С.Баяр: -Жигvvрийн тухай дvрэмд тусгагдсан байгаа. Бид босгыг дєрєвний нэг байсныг олонхи болгож єєрчлєн шийдсэн. Хэн дуртай нь жигvvр байгуулж дэвээд байхаас сэргийлэх vvднээс ингэсэн хэрэг. Ер нь жигvvр гэж ярихдаа нэг зvйлийг ойлгох хэрэгтэй.
Манай намд албан ёсны жигvvр гэж байхгvй. Харин байгуулах талаар санал тавьж буй нєхєд бий. Энэ оны эхэнд жигvvр санаачлагчдаас тавьсан саналыг судлаад бага хурлаар оруул гэж Удирдах зєвлєлєєс шийд єгсєн. Бид судалж vзээгvй байна. Жигvvр санаачлагч нєхдєєс намын их, бага хуралд идэвхтэй оролцсон. vvнийг би эерэг vйл ажиллагаа явуулж байна хэмээн ойлгож байгаа. Жигvvртэй холбоотой эмзэглэл бидэнд байхгvй.
Удирдах зєвлєл юу хэлэлцэх, анхдугаар хурлаа хэзээ хийхээ одоо энэ хэвлэлийн бага хурлын дараа шийдэх гэж байна. Боловсон хvчний томилгоотой холбоотой олон асуудал хуримтлагдсан байгаа. Хамтарсан Засгийн газрын болон УИХ дахь 62-ын бvлгийн цємийг бvрдvvлж байгаагийн хувьд бид тодорхой шийд гаргаж, байр сууриа илэрхийлэх ёстой. Юун тvрvvнд барьж авах олон асуудал байна. Ерєнхий сайд хєдєє орон нутгийн томилгооны талаар єєрийн байр сууриа илэрхийлсэн байгаа.
-Та Ерєнхий сайдыг байр сууриа илэрхийлсэн гэж хэллээ. Ерєнхий сайд томилгоог єєрийн бvрэн эрхийн хvрээнд шийдсэн ш дээ. Гэтэл бага хурлын гишvvдийг хэвлэлээр танилцуулахдаа та бvхэн ємнєговийн хуучин удирдлагуудын албан тушаалыг нь хэвээр бичжээ. Тэгэхлээр та бvхэн Ерєнхий сайдын шийдвэрийг vгvйсгэж байгаа гэсэн vг vv?
-С.Баяр: -Хамтарсан Засгийн газар vйл ажиллагаагаа явуулахдаа хуулийн хvрээнд явуулах учиртай. Мєн хоёр талаас хамтран Засгийн газрыг байгуулсны хувьд улс тєрийн намуудын хооронд бас зєвшилцєл байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хуулийн хvрээнд авч vзвэл Ерєнхий сайд Засаг даргыг томилох, єєрчлєх захирамжид гарын vсэг зурах бvрэн эрхтэй. Нєгєє талаар хамтарч Засгийн газраа байгуулсан тохиолдолд тэрхvv захирамжид гарын vсэгээ зурах субъектууд нь Ерєнхий сайд болон Шадар сайд нар байна гэсэн зvйл бий. Тэгэхлээр бид аливаа асудлыг ганцхан эрх зvйн талаас бус улс тєрийн байдлаас нь ч ярилцах ёстой. Хамтарсан Засгийн газрын барьж байгаа ганц зvйл нь тэрхvv улс тєрийн тохиролцоо ш дээ. Би хэвлэлээр гарч буй зvйлvvдээс нь Ерєнхий сайдыг зєвхєн эрх талаасаа асуудалд хандаад байна гэж ойлгосон. Одоогоор энэ асуудлыг Удирдах зєвлєлєєр яриагvй байгаа тул тодорхой зvйл хэлмээргvй байна. Нэгэнт хамтарч ажиллаж, хамтын vvрэг хариуцлага гэж байгаа учраас А.vрчээ, С.Цэрэнбаяр нар vvрэгт ажлаа хийж байгаа гэж vзэж байна. Харин нєгєє улс тєрийн тохиролцоо чухамхvv байгаа юм уу, эсвэл нэг талаасаа цуцалж байгаа хэрэг vv гэдгийг єєр хоорондоо нэлээд нухацтай ярилцах хэрэгтэй болов уу.
-Тэгэхлээр хамтарсан Засгийн газрын хувь заяаг ярилцана гэсэн vг vv?
-С.Баяр: -УИХ-ын дарга болон Ерєнхий сайдаа хоёр хоёр жилээр ээлжлэн томилно гэсэн зєвшилцлийг єнгєрсєн намар хийсэн. Гэтэл зєвшилцєл хийж, бичиг баримтад гарын vсэг зурсан нэг субъект нь байхгvй болсон. єєрєєр хэлбэл, "Эх орон-Ардчилал" эвсэл гэж vгvй болсон байгаа. Хамтарсан Засгийн газар vйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд зєвшилцлийг баталгаажуулах юм уу, зарим зvйлийг тодруулах vvднээс эрх зvйн чадамж бvхий талууд тохиролцож гарын vсэг зурах ёстой гэсэн байр суурийг бид баримталсаар ирсэн. Энэ асуудлаар Ардчилсан намын дарга Р.Гончигдоржтэй сонгуулийн дараахан би уулзаж ярилцаж байсан. Энэ асуудлыг шийдэх ёстой. Зєвшилцєл байнаа гэх юм бол эрх бvхий субъектын хувьд хэн оролцож байгаа юм бэ гэдгийг тогтоох ёстой. Мєн зєвшилцлийн агуулга маань єнєєгийн нєхцєл байдалд ямар агуулгатай байх юм бэ гэдгийг тогтох ёстой. Бид Засгийн газраа тогтвортой ажиллуулах байр суурин дээрээ хэвээр байгаа. Гэтэл Ерєнхий сайдын болон зарим байгууллагын зvгээс гаргаж байгаа шийдвэрvvдийг зєвшилцлийн зарчим маань vргэлжлээд явж байна гэж vзэх vндэслэлийг зарим талаар vгvйсгэж байгаа учраас бид єєр хоорондоо ярих ёстой. Тиймээс АН-ын удирдлагуудтай ойрын vед энэ асуудлаар ярилцах хэрэгтэй гэж бодож байна.
-Заавал яагаад АН гэж. Тухайн vед эвсэлд єєр хvчнvvд байсан шvv дээ?
С.Баяр: -Тийм ээ. Эх орон, ИЗ-БНН болон бие даагч нар бий. Бид томоос нь эхэлж ярилцах ёстой. Уг нь бид ийм мэдэгдэл юм уу, тийм зvйл хийхээсээ ємнє ярилцвал зvгээр гэж бодож байна.

Алим, ший гуанаас хvvхдvvд хордож, нэг нь нас баржээ.

Монголын мэдээ
Г.Тамир

Бидний єдєр тутам хэрэглэдэг тємс, хvнсний ногоо, жимсний 75 хувийг нь урд хєршєєс авчирдаг гэсэн тооцоо байдаг. Монголд борлуулж буй жимсний 90 гаруй хувийг нь хятадууд нийлvvлдэг аж. Гэтэл урд зvгийн жимс, хvнсний ногооноос хорт хавдар vvсгэдэг элементvvд илэрч, энэ тухай Мэргэжлийн хяналтын албад сэрэмжлvvлж, мэдээлсээр байгаа билээ.
Хятадаас авчирсан хvнсний ногоо, жимснээс их хэмжээний пистицид, нитрит, хєгц, мєєгєнцрvvд илэрсэн тухай манай сонин мэдээлсэн. Эдгээр нь хvний биед орж хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, хуримтлагдсаар хорт хавдар vvсгэх аюултай хэмээн мэргэжилтнvvд анхааруулсан. Тэд Хятадаас авчирсан жимс, ногоог аль болох хэрэглэхгvй байхыг анхааруулсаар байтал алим, ший гуанаас хvvхдvvд хордож, нэг нь амиа алдсан эмгэнэлтэй явдал саяхан болжээ.
Хэдхэн хоногийн ємнє хятад алим ихээр идсэнээс гvн хордлогод орсон хvvхэд Эх нялхсын эрдэм шинжилгээний тєвийн Хvvхдийн сэхээн амьдруулах тасагт хvргэгдэн иржээ. Хоёр нас хvрэх гэж байсан тэр хvvхэд ээжийнхээ Эрээн хотоос авчирсан алимнаас нэлээд хэдийг идсэний дараа бие нь гэнэт муудсан аж. Эмнэлэгт авчрахад хvvхдийн элэг, бєєр гvн хордсоноос дутагдалд орсон байжээ. Эмч нар тvvнийг аврахаар эрчимт эмчилгээ хийсэн ч бие нь муудсаар нас барсан байна. vvний дараа шийгуанд хордсон хvvхдийг мєн тус тасагт хvргэж иржээ. Шийгуа тvvний элэг бєєр зэрэг эрхтнээс гадна тархийг нь гvн хордуулснаас тархины дутмагшилд орсон болохыг эмч нар тогтоосон байна. Тэр хvvхдийг гуравдугаар эмнэлгийн тархи, мэдрэлийн тасаг уруу шилжvvлсэн аж. Энэ мэт химийн бодисоор бордсон хортой жимс, ногооноос хордсон тохиолдол vvнээс ємнє хэд хэдэн удаа гарч байсан бєгєєд аминаас холуур єнгєрсєн болохоор чимээ шуугиан болоогvй аж. Сvvлийн vед хорт хавдрын євчлєл залуужсан нь дээрх жимс, ногооноос vvдэлтэй гэж эрдэмтэд vзэж байгаа. Хорт хавдраас ємнє дээрх шиг хурц хордлогод орох юм уу, элэг бєєргvй болж vлдэх аюул энvvхэнд байна.